Ганцогтын Бадрах

Ганцогтын Бадрах нь Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат, Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Ганцогтын Бадрах
Төрсөн өдөр1994 оны 4 сарын 17 (1994-04-17)
(одоо 30 настай)
Төрсөн газарМонгол улсын Хэнтий
аймгийн Батширээт сум
Алдар цол
Бөхийн цолУлсын харцага
Цол ахисан он жил
Цэргийн начин2017
Аймгийн заан2017
Аймгийн арслан2019

Наадмын амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

  • Тулгар төрийн 2223 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан Алтангэрэлийн Даваанямд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат аймгийн арслан Амгалангийн Саруулсайханаар давж хоёрын даваанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Нямаагийн Батзаяад өвдөг шороодсон.
Он Амжилт Бөхийн тоо
2022 АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын начин Г.Ганжадаар дөрөв, улсын өсөх идэр начин Ч.Батчулуунаар тав, улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүүгээр зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. 1024
2023 АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд улсын начин Ц.Сандагдоржоор дөрөв, улсын харцага О.Мөнх-Эрдэнээр тав давж чимэг нэмсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

д\д Амжилт Бөхийн тоо
2017 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Цэргийн начин " цол хүртсэн. 256
2017 Хэнтий аймгийн баяр наадамд сумын заан О.Цэцэнцэнгэлд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 256
2019 Хэнтий аймгийн баяр наадамд аймгийн арслан Ш.Отгонтөгсөөр найм давж түрүүлэн " Аймгийн арслан " цол хүртсэн. 256