Jump to content

Гасан Гасанов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гасан Гасанов

Гасан Гасанов ( (азерб. Həsən Əziz oğlu Həsənov; 1940 оны 10-р сарын 20-нд Тбилисид төрсөн) — Зөвлөлт Азербайжаны Сайд нарын зөвлөлийн дарга (1990–1991), Азербайжан улсын анхны ерөнхий сайд (1991–1992)-аар ажилласан улс төрч.

Тбилиси хотод 43-р дунд сургууль төгссөн.

1962 онд Азербайжаны политехникийн дээд сургууль төгсөөд Баку хотод Залуучуудын Эвлэлийн ажил хийсэн.

1967-1969 онд Азербайжаны Коммунист Намын Төв Хорооны зааварлагч. 1969-1971 онд комсомолын төв хорооны хариуцлагатай зохион байгуулагч.

1971-1975 онд Зөвлөлт Азербайжаны Коммунист намын Төв хороонд зааварлагч, салбарын эрхлэгч, хэлтсийн орлогч дарга.

1978-1981 онуудад Сумгаит дараа нь Кировабад хотын намын хорооны дарга.

1981 онд тэрээр Бакугийн намын дээд сургуулийг төгссөн. Тэр жилдээ Азербайжаны Коммунист Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1990 оны 1-р сард Азербайжан ССР-ийн Сайд нарын Зөвлөлийн дарга болсон. Азербайжан улс тусгаар тогтнолоо олж авсны дараа Гасан Гасанов тусгаар тогтносон Бүгд найрамдах улсын анхны ерөнхий сайд болж, 1992 оны дөрөвдүгээр сар хүртэл энэ албыг хашсан байна. Мөн 1992 оны дөрөвдүгээр сард Бүгд Найрамдах Азербайжан Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчөөр томилогдсон байна.

1993 онд Хасан Гасанов Азербайжаны Гадаад хэргийн яамыг удирдаж эхэлсэн. 1998 оны хоёрдугаар сарын 16-нд “Европ” зочид буудлыг барьж байгуулах, ашиглалтыг зохион байгуулах явцад тус улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан хууль бус үйлдлүүдийн улмаас Гадаад хэргийн сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Тэрээр 2004-2010 онд Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

2010-2021 онд - Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын алба хашсан.

 Commons: Hasan Hasanov – Викимедиа зураг, бичлэг, дууны сан