Гаяа хиймэл дагуул

Гаяа хиймэл дагуул
Тэнгэрийн заадас галактикийн төсөөлөл зураглал
Тэнгэрийн заадас галактикт манай нарны аймгийн орших байрлал

Европын Сансрын Агентлагаас 2013 оны 12 сарын 19-нд Гаяа хиймэл дагуулыг хөөргөсөн. Энэ нь манай Тэнгэрийн заадас галактикийн нийт 400 тэрбум оддоос сонгосон хамгийн тод харагдах нэг тэрбум оддыг 5 жилийн турш ажиглаж маш нарийн 3 хэмжээст огторгуйн газрын зургийг үйлдэх болно. Гаяа нь 5 жилийн хугацаанд од бүрийг 70 удаа ажиглаж байрллыг нь хэмжиж тэмдэглэхийн хажуугаар тэдгээрийн гэрэлтэлтийн хэмжээ, температур, таталцаллын болон химийн бүтэцийг судлах юм. Гаяаг бүтээх ажиллуулах нийт төслийн өртөг 740 сая евро (1 тэрбум ам.долл) юм.

Ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Гаяа нь дэлхийгээс нар хүртлэх зайнд 1,5 сая км зайтай L2 орбитод байрлаж өдөрт 8 цагийн турш 5 мегабайт/секунд хурдаар мэдээллийг дэлхийд дамжуулж ажиллана. Хөлгийн нэг талыг нарны хаалт дэлгэмэл дугуй хүрээгээр хааж дуранг нарны гэрлээс хамгаалж ажиллана. Хөлгийн ажиллах жин 1392кг, их биеийн хэмжээ нь 4,6м ба 2,3м, зарцуулах эрчим хүч 1910 ваттыг нарны зайнаас хангагдаж ажиллана.

Тоноглол[засварлах | кодоор засварлах]

  1. Астрометрийн төхөөрөмж нь 5,7-20 түвшний тодролттой оддыг ажиглаж тэдгээрийн байрллын зурагллыг гаргаж авна.
  2. Фотометрийн төхөөрөмж нь оддын гэрэлтэлтийг 320-1000 нанометрийн спектрийн долгион дээр хэмжиж цэнхэр ба улаан фотометр нь одны масс, температур, насыг хэмжинэ.
  3. Цацрагийн Хурдны Спектрометр нь огторгуйн биетийн хурдыг хэмжинэ.

Бичлэг[засварлах | кодоор засварлах]

  1. ЕСА-ын мэдээ
  2. Кембриджийн их сургуулийн мэдээ
Тэнгэрийн заадас галактикийн 360 градус дэлгэмэл байдал. Энэ галактикийн нэг захаас нөгөө зах руу гэрэл 100 000 жил туулдаг дундаж хэмжээтэй галактик юм.
Тэнгэрийн заадас галактик