Генийн өөрчлөлттэй канола

Генийн өөрчлөлттэй канола нь генийн өөрчлөлттэй үр бөгөөд анх Монсанто компани глифосат буюу Раунд-ап Раунд-ап (олонд танигдсан нэр) гербицидэд тэсвэртэй канолаг гарган авсан.

Генийн өөрчлөлт[засварлах | кодоор засварлах]

Глифосат нь өргөн хүрээний үйлчилгээтэй гербицид бөгөөд таримал ургамалтай өрсөлдөх хог ургамал ба зэрлэг ургамалуудыг устгахад ашиглагддаг. Анх 1970-аад оны үед "Раунд-ап" нэртэйгээр зах зээлд гарсан ба энэ цагаас эхлэн энэ нэрээрээ олонд танигдсан. Глифосатад өртсөн ургамалууд нь ароматик амин хүчлүүдийг ялгаруулах (бий болгох) чадвараа алдаж, эцэст нь үхдэг.[1]

Раунд-апд тэсвэртэй канолаг (Roundup Ready canola) гарган авахын тулд канолагийн геномд хоёр генийг суулгасан. Нэг нь ердийн хөрсний Агробактерийн CP4 штаммаас гарган авсан ЭПШПС ферментийг кодлодог ген, нөгөө нь Орхобактери антропигийн LBAA штаммаас гарган авсан глифосат оксидаза (ГОК) ферментийг кодлодог ген юм. CP4 ЭПШПС фермент нь байгалиасаа глифосатад тэсвэртэй учир, ургамал нь глифосатад өртсөн ч ароматик амин хүчлүүдийг ердийнхтэй адилаар ялгаруулж чаддаг. ГОК нь ургамал дахь глифосатыг устгахад дэмжлэг үзүүлдэг.[2]

Зохицуулалт[засварлах | кодоор засварлах]

Генийн өөрчлөлттэй ургамалууд нь Дэлхий дахинд маш өргөн хүрээний зохицуулалт, шалгууруудад өртдөг.

ГӨ ургамалууд нь АНУ-ын зах зээлд гарахаас өмнө, ямар чиглэлээр ашиглагдах бүтээгдэхүүнээсээ хамаарч, АНУ-ын ХААЯ-ны Ургамал ба Амьтны Хяналтын Алба эсвэл Эм бэлдмэл ба Хүнсний бүтээгдэхүүний Газар эсвэл Хүрээлэн буй Орчныг Хамгаалах Газрын аль нэгээр хянагдаж зөвшөөрөгдсөн байх шаардлагатай. АНУ-ын ХААЯ нь тухайн ургамалын хог ургамал болох боломжийг нь судалдаг бол, Эм бэлдмэл ба Хүнсний бүтээгдэхүүний Газар нь хүнсний хэрэглээ, амьтны тэжээл талаас нь авч үздэг.[3][4] Канад нь ГӨ канолагийн хамгийн том үйлдвэрлэгч[5] бөгөөд, ЭМЯ нь зохих хуулийн дагуу зохицуулалтын хийдэг.[6] Биотехнологиор гарган авсан ургамалуудын хүрээлэн буй орчинд хамааралтай асуудлыг Ургамалын Биоаюулгүй Байдлын Газар хянан зохицуулдаг.[7] Австралид Раунд-апд тэсвэртэй канолаг 2003 онд зөвшөөрсөн бөгөөд түүний аюулгай байдлыг тогтоохын тулд тэд 400 гаруй шинжилгээ судалгааг хийсэн. Австрали ба Шинэ Зеланд хүнсний бүтээгдэхүүний стандартдаа мөн онд Раунд-апд тэсвэртэй канолаг оруулсан. [8]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Биотехнологи
Генийн өөрчлөлттэй үр
Либертилинк (ген)
Канола
Рапс

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "Glyphosate". orst.edu.
  2. Monsanto. "What is Roundup Ready canola?" (PDF). Retrieved 8 November 2013.
  3. "Questions & Answers on Food from Genetically Engineered Plants". fda.gov.
  4. FDA page on Regulation of GM Plants in Animal Feed
  5. GMO Compass Rapeseed (Memento 29. Гуравдугаар сар 2017 цахим архивт) July 27, 2010. Retrieved August 6, 2010.
  6. Canadian Food Inspection Agency - Regulating Agricultural Biotechnology
  7. "Genetically Modified Food". Archived from the original on 2019-11-08. Retrieved 2015-11-06.
  8. "Fact Sheet - GMOs approved for commercial release in Australia: GM Canola". Australian Government. Retrieved 8 November 2013.