Канола
Канолаг 1970-аад оны эхээр Кит Дауни, Бальдур Р.Стефанссон нар (Канад, Манитобагийн Их Сургууль) рапсаас энгийн селекцийн аргаар гарган авсан бөгөөд, канола нь тэжээллэг чанар өөртэй, эрукийн хүчлийг маш бага агуулдаг онцлогтой бүтээл болсон. Олон улсад канолаг, рапс 00 эсвэл давхар тэгтэй рапс гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бага глюкозинолат ба бага эрукийн хүчлийг агуулсан гэдгийг нь тодотгож байгаа юм. Үүнээс гадна энгийн B. rapa ба B. napus-ийн сортуудаар B. juncea-г эрлийзжүүлэн, бага эрукийн хүчил ба бага глюкозинолат агуулсан, зах зээлийн шаардлагыг хангасан, LEAR-д (Low Erucic Acid Rapeseed - Эрукийн Хүчил Багатай Рапс) нийцсэн канолаг гарган авсан. Энэ бүтээлийг Канадын Канолагийн Зөвлөл хүний биед хоргүй хүнсний тосны эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрсөн. Зарим тохиолдолд канолаг, канолагийн тос гэж эцсийн бүтээгдэхүүнээр нь нэрлэдэг.[1]
Этимологи
[засварлах | кодоор засварлах]1970 оны үед Канадын Рапсын Холбооноос "canola" гэдэг нэрийг бий болгосон ба, үүний "Can" гэдэг нь тухайн улсын нэрний хэсэг, Canada, "ola" гэдэг нь oil буюу тос гэдэг утгыг илэрхийлдэг.[2][3]
Тариалалт
[засварлах | кодоор засварлах]Эхний арван том үйлдвэрлэгч орнууд (2013-2014 оны тариалангийн улирал):[4]
Улс | Үйлдвэрлэл (тэр бум тн) |
---|---|
Европын холбоо | 21,102 |
Канад | 17,960 |
БНХАУ | 14,458 |
Энэтхэг | 7,300 |
Австрали | 3,760 |
Украин | 2,352 |
ОХУ | 1,393 |
АНУ | 1,004 |
Беларус | 676 |
Пакистан | 320 |
Казахстан | 242 |
Канолаг (рапсыг) тариаланчид хөрсийг засах, түүний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор сэлгээний ургамал болгон тариалдаг.
Канолагийн тос
[засварлах | кодоор засварлах]Канолаг бага зэрэг халааж шахан тосыг гарган авдаг. Дараа нь гексаныг ашиглан нэрж цэвэршүүлнэ. Эцэст нь ус ба хүчлийг тунгаагаад, шавар шүүлтүүрээр тунгалагжуулаад, уурын нэрлэгээр цэвэршүүлнэ.[5] Канолагийн үрийн 43 орчим хувийг тос эзэлдэг[6] ба үлдэгдэл шахдас нь малын тэжээл болдог. Ойролцоогоор 23 kg (51 lb) үрээс 10 L (2.64 US gal) тос гарна. Канолагийн тос нь олон хүнсний бүтээгдэхүүнүүдийн чухал бүрдүүлэгч бөгөөд түүний эрүүл мэндэд ач тустай тал нь түүний дэлхийн зах зээл дэх өндөр эрэлтийг тодорхойлж байдаг. Рапсын тос гурав дахь өргөн тархсан хүнсний тос юм.
Канолагийн тос шар буурцагийн тостой нэгэн адил олон төрлийн хүнсний бус хэрэглээтэй. Нөхөн сэргээгдэхгүй эх үүсвэрээс гаралтай тосны хамт техникийн тос, биотүлш, лаа, уруулын ба сонингийн будаг зэргийг үйлдвэрлэхэд ашиглагдана.
Канолагийн тосны дундаж нягт нь 0.92 гр/мл.[7]
Эрүүл мэнд
[засварлах | кодоор засварлах]Нэр | Бүл | Агууламж, % |
---|---|---|
ω-9
|
61%[8]
| |
ω-6
|
21%[8]
| |
ω-3
|
||
7%[8]
| ||
4%[9]
| ||
2%[9]
| ||
0.4%[11]
|
Канолагийн тос нь ханасан өөх тос бага агуулдаг бөгөөд, омега-6 тосны хүчил ба омега-3 тосны хүчийг 2:1 харьцаатайгаар агуулдаг. Хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд бага нягттай липопротеин ба нийт холестеринийг багасгаж, зүрх судасны гаралтай өвчлөлийг (үхлийн тоог) бууруулдаг хүчин зүйл болох омега-3 тосны хүчлийн чухал эх үүсвэр болдог.[12][13][14][15][16] АНУ-ын хүнс ба эм бэлдмэлийг зохицуулах газраас канолагийн тосыг холестерин буруулдаг өөх тосны өндөр агууламжтай гэдгээр нь эрүүл мэндэд ач тустай бүтээгдэхүүний тоонд багтаасан.[17]
Канолад шаардлагатай тэжээл
[засварлах | кодоор засварлах]Элемент | кг/га | lb/ac |
---|---|---|
Азот (N)
|
112-134
|
100-120
|
Фосфор (P)
|
18-28
|
15-25(P2O5)
|
Кали (К)
|
67-134
|
60-120(K2O)
|
Хүхэр (S)
|
22-28
|
20-25
|
Кальци (Са)
|
45-67
|
40-60
|
Магни (Mg)
|
13-20
|
12-18
|
Төмөр (Fe)
|
~1
|
~1
|
Хлор (Cl)
|
~0.7
|
~0.8
|
Манган (Mn)
|
~0.2
|
~0.2
|
Цайр (Zn)
|
~0.2
|
~0.2
|
Бор (B)
|
~0.2
|
~0.2
|
Зэс (Cu)
|
~0.07
|
~0.06
|
Никель (Ni)
|
~0.004
|
~0.004
|
Молибден (Mо)
|
~0.004
|
~0.004
|
Макротэжээл
[засварлах | кодоор засварлах]Ургамалд азот (N), фосфор (P), кали (K), кальци (Ca), хүхэр (S), магни (Mg) зэрэг макроэлементүүд (агаар ба уснаас авдаг O, H, C гурвыг эс тооцвол) шаардлагатай.
Азот
[засварлах | кодоор засварлах]Фосфор
[засварлах | кодоор засварлах]Кали
[засварлах | кодоор засварлах]Хүхэр
[засварлах | кодоор засварлах]Канола нь буудайн төрлийн ургамлуудтай харьцуулахад хүхрийн дутагдалд мэдрэмтгий байдаг. Иймд, N, P ба хүхэрт илүү анхаарал тавигдах ёстой.[19] Хөрсний шинжилгээнээс үл хамааран ямарч төрлийн хөрсийг, хүхрээр, 11кг/га тунгаар жил бүр бордох ба шаардлагатай тохиолдолд тунг нэмэгдүүлнэ.[20]
Микротэжээл
[засварлах | кодоор засварлах]Ургамал нь ургаж буй орчноосоо төмөр (Fe), бор (B), хлор (Cl), манган (Mn), цайр (Zn), зэс (Cu), молибден (Mo), никель (Ni) зэрэг микротэжээлийг авч байх ёстой.
Төмөр
[засварлах | кодоор засварлах]Генийн өөрчлөлт
[засварлах | кодоор засварлах]Гербицидэд тэсвэртэй болгож генийг нь өөрчилсөн канолаг (Roundup Ready canola), Канадад, анх 1995 онд танилцуулсан. 2009 он гэхэд Канадын нийт үрийн 90 хувийг гербецидэд тэсвэртэй үр эзэлж байсан.[21] 2005 онд АНУ-ын рапсын тариалангийн 87 хувийг генийн өөрчлөлттэй үр эзэлж байсан.[22]
Зохицуулалт
[засварлах | кодоор засварлах]Гербицидэд тэсвэртэй болгох (жишээ нь, глифосат ба глюфосинат) эсвэл өөр шинж чанартай тосыг гарган авах зэрэг хэд хэдэн зорилгоор генийн өөрчлөлтийг хийсэн. Үүнтэй холбоотойгоор улс орнууд өөр өөр зохицуулалтыг хийдэг. Австрали, Канад, Хятад, Япон, Солонгос, Мексик, Филиппин ба АНУ-д глифосатад тэсвэртэй канолаг зөвшөөрсөн байдаг бол, Лаурикал буюу өөр бүрдэлтэй тосыг агуулдагыг зөвхөн АНУ ба Канадад тариалахийг зөвшөөрсөн байдаг. [23]
2003 онд Австралийн генийн технологийн зохицуулах байгууллага, аммонийн глюфосинат гербицидэд тэсвэртэй канолагийн генийн өөрчлөлттэй хувилбарыг гаргахыг зөвшөөрсөн.[24] Генийн өөрчлөлттэй үрийг Австралид нэвтрүүлсэн нь маш олон маргааныг дагуулсан.[25] Канола нь Австралид хэмжээгээрээ гуравт ордог таримал ургамал бөгөөд улаан буудай тариалагчид түүнийг хөрсний чанарыг сайжруулах зорилгоор сэлгээний ургамал болгон ашигладаг.[26][27]
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Рапс
Генийн өөрчлөлттэй канола
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Low Erucic Acid Rapeseed (Lear) Oil Derived From Canola-quality Brassica juncea (L.) CZERN. Lines PC 97-03, PC98-44 AND PC98-45". Канадын Эрүүл Мэндийн Яам. 2003-03-27. Татаж авсан: 2008-12-29.
- ↑ Canola Council of Canada. "What is Canola?". Татаж авсан: 2013-10-16.
- ↑ AgCanada. "Canola was a "calculated" risk". Татаж авсан: 2013-10-16.[permanent dead link]
- ↑ USDA Foreign Agricultural Service Production, Supply and Distribution Online Database (Memento 20. Наймдугаар сар 2015 цахим архивт), query for Commodity: "Oilseed, Rapeseed"; Data Type: "Production"; Country: "All countries"; Year: "2013". Accessed 23 October 2014
- ↑ http://www.canolainfo.org/canola/index.php?page=6
- ↑ "Soyatech.com". Archived from the original on 2012-10-25. Татаж авсан: 2015-09-29.
- ↑ "Section 3.1: Leaking Tank Experiments with Orimulsion and Canola Oil" (PDF). NOAA Technical Memorandum NOS OR&R 6. Ocean Service of the National Oceanic and Atmospheric Administration. December 2001.
- ↑ 8.0 8.1 8.2 8.3 "Comparison of Dietary Fats Chart" (PDF). Canola Council of Canada. Archived from the original (PDF) on 2006-09-23. Татаж авсан: 2008-09-03.
- ↑ 9.0 9.1 9.2 USDA National Nutrient Database for Standard Reference, Release 21 (2008)
- ↑ DeFilippis, Andrew P.; Laurence S. Sperling. "Understanding omega-3's" (PDF). Архивласан (PDF) огноо 22 Аравдугаар сар 2007. Татаж авсан: 29 Есдүгээр сар 2015.
- ↑ USDA National Nutrient Database for Standard Reference, Release 22 (2009)
- ↑ O'Brien, R (2008). Fats and Oils Formulating and Processing for Applications, Third Edition: Formulating and Processing for Applications. CRC Press. pp. 37–40. ISBN 1420061666.
- ↑ "Canola Oil: Good for Every Body" (PDF). American Dietetic Association. 2006. Эх сурвалжаас архивласан огноо 19 Арван нэгдүгээр сар 2013. Татаж авсан: 30 Есдүгээр сар 2015.
{{cite web}}
: Check date values in:|archivedate=
(help)CS1 maint: bot: original URL status unknown (link) - ↑ "Knowing Your Fats". American Heart Association. 2008. Татаж авсан: 2012-11-12.
- ↑ "Protect Your Heart: Choose Fats Wisely" (PDF). American Diabetes Association. 2004. Archived from the original (PDF) on 2008-09-12. Татаж авсан: 2008-09-03.
- ↑ "AAFP 2006-Changing the Landscape of Chronic Disease Care". American Association of Family Physicians 2006 Scientific Assembly. 2006. Татаж авсан: 2008-09-03.
- ↑ "Qualified Health Claims, Letter of Enforcement Discretion U.S. Food and Drug Administration". 2006. Татаж авсан: 2008-09-03.
- ↑ Canola Council of Canada. "Essential plant nutrients". Татаж авсан: 2016-12-22.
- ↑ Canola Council of Canada. "Sulphur". Татаж авсан: 2016-12-20.
- ↑ Alberta Canola Producers. "Canola needs sulphur fertilizer" (PDF). Archived from the original (PDF) on 2023-05-03. Татаж авсан: 2016-12-22.
- ↑ Beckie, Hugh et al (Autumn 2011) GM Canola: The Canadian Experience Farm Policy Journal, Volume 8 Number 8, Autumn Quarter 2011. Retrieved 20 August 2012
- ↑ Johnson, Stanley R. et al Quantification of the Impacts on US Agriculture of Biotechnology-Derived Crops Planted in 2006 National Center for Food and Agricultural Policy, Washington DC, February 2008. Retrieved 12 August 2010.
- ↑ eurofins. Last updated 31 January 2014 Genetically Modified Canola (Memento 20. Зургаадугаар сар 2018 цахим архивт)
- ↑ "GM canola gets the green light". Sydney Morning Herald. 1 April 2003. Татаж авсан: 2007-10-20.
- ↑ for example Price, Libby (6 September 2005). "Network of concerned farmers demands tests from Bayer". Australian Broadcasting Corporation. Татаж авсан: 2007-10-10. and "Greenpeace has the last laugh on genetic grains talks". Australian Broadcasting Corporation. 13 March 2003. Татаж авсан: 2007-10-20. also Cauchi, Stephen (25 October 2003). "GM: food for thought". The Age. Татаж авсан: 2007-10-20.
- ↑ "GM Crops and Stockfeed" (PDF). Archived from the original (PDF) on 2009-06-03. Татаж авсан: 2015-11-06.
- ↑ "GM Carnations in Australia" (PDF). Archived from the original (PDF) on 2012-05-08. Татаж авсан: 2015-11-06.
Гадаад холболт
[засварлах | кодоор засварлах]- Review of University of Alberta Canola Breeding Program
- Swathing and Harvesting Canola
- Canola Production
- North Dakota State University picture comparing canola oil fatty acid content with other oils.
- USDA-ERS Topic - Canola Summary of canola production, trade, and consumption as well as links to relevant USDA reports.