Jump to content

Эрукийн хучил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрукийн хучил
Нэр
IUPAC нэр
(Z)-Docos-13-enoic acid
Ерөнхий
112-86-7 YesY
ChEBI CHEBI:28792 YesY
ChEMBL ChEMBL1173380 YesY
ChemSpider 4444561 YesY
Jmol-3D зураг Зураг
KEGG C08316 YesY
PubChem 5281116
UNII 075441GMF2 YesY
  • InChI=1S/C22H42O2/c1-2-3-4-5-6-7-8-9-10-11-12-13-14-15-16-17-18-19-20-21-22(23)24/h9-10H,2-8,11-21H2,1H3,(H,23,24)/b10-9- YesY
    Key: DPUOLQHDNGRHBS-KTKRTIGZSA-N YesY
  • InChI=1/C22H42O2/c1-2-3-4-5-6-7-8-9-10-11-12-13-14-15-16-17-18-19-20-21-22(23)24/h9-10H,2-8,11-21H2,1H3,(H,23,24)/b10-9-
    Key: DPUOLQHDNGRHBS-KTKRTIGZBD
  • O=C(O)CCCCCCCCCCC\C=C/CCCCCCCC
Шинж чанар
C22H42O2
Моль масс 338.58 g·mol−1
Гадаад байдал Хатуу цагаан лав
Нягт 0.860 g/cm3
Хайлах температур 33.8 °C (92.8 °F; 306.9 K)
Буцлах температур 381.5 °C (718.7 °F; 654.6 K) (задрана)
Уусдаггүй
Уусалт: метанол ба этанол Уусдаг
Аюултай нөхцөл
Дөл авалцах температур 349.9 °C (661.8 °F; 623.0 K)
Өөрөөр тодотгож заагаагүй бол бодисуудын хэвийн төлөв (25 °C [77 °F], 100 kPa) дахь үзүүлэлтүүд.
 YesY шалгах (what isYesY/N?)
Мэдээлэлийн хайрцагны эх сурвалж

Эрукийн хүчил нь моноханаагүй омега-9 тосны хүчил ба 22:1ω9 гэж тэмдэглэдэг. Түүний томъё нь CH3(CH2)7CH=CH(CH2)11COOH. Гонтогийн (Erysimum scoparium) үрийн дийлэнх хувийг эзэлдэг ба рапсын тосонд 20-54 хувь,[1] гичний тосонд 42 хувь агуулагддаг. Цис-13-докосиноиний хүчил гэж мөн нэрлэдэг ба түүний транс изомер нь байцааны хүчил (brassidic acid) юм.

Эрукийн хүчил нь олон эрдэс тостой нэгэн адил хэрэглэгддэг боловч тэдгээрийн заримтай нь харьцуулахад илүү биозадрамхай байдаг. Түүнийг полимерчлэх болон хатаах замаар тосон будаг болгон ашиглах боломж хязгаарлагдмал юм. Бусад тосны хүчлүүдтэй нэгэн адил гадаргуун идэвхт бодис (surfactant) эсвэл тосолгооны материал болгон ашиглах, биодизелийн түүхий эд болгох боломжтой.

Эрүкийн хүчлийн уламжлалууд (гаралтай нэгдлүүд) нь олон янзийн хэрэглээтэй. Жишээ нь, бихинилийн спирт (CH3(CH2)21OH) нь нам температурт царцдаг депресант (шингэнийг илүү нам температурт урсах боломжийг олгодог) байдлаар харин, мөнгөний бихинат нь фото зурагт ашиглагддаг.[2]

Эрүүл мэндэд нөлөөлөх нь

[засварлах | кодоор засварлах]

1970 оны эхэн үед, лабораторийн амьтнууд дээр хийсэн туршилт судалгаа[3] нь эрукийн хүчлийг их тунгаар хэрэглэсэн тохиолдолд зүрхэнд хортойгоор нөлөөлдөг болохыг харуулсан ч, хүний хувьд, рапсын тосны хэрэглээ ба зүрхний өвчлөлийн өсөлт хоёр хоорондоо холбоотой гэдэг нь тогтоогдоогүй. [4] Лоренцогийн тосыг (эрукийн хүчил болон бусад зүйлээс бүрдсэн тос) удаан хугацаанд хэрэглэхэд хортой нөлөө үзүүлдэг тухай тайлангууд байдаг ч, эрукийн хүчлийг хүнсэнд хэрэглэхэд хортой нөлөөлөл үзүүлсэн тухай дурьдсан мэдээлэл байдаггүй.[5]:646-657

1970-аад оны үед амьтан дээр хийсэн судалгаа нийтлэгдсэнээр, Дэлхий дахинийг эрукийн хүчлийн өндөр агууламжтай тосноос татгалзахад хүргэсэн ба[3] хүнд нөлөөлөхгүй байх боломжит хэмжээг амьтан дээр хийсэн судалгааг үндэслэн тогтоосон.[4][6][7]

2003 онд, эрукийн хүчил нь хөхөөр хооллож буй гахайнд миокардын липидоз өвчинг үүсгэх хэмжээг үндэслэн, Австалийн хүнсний стандартад хүнсэнд хэрэглэх зөвшөөрөгдсөн дээд хэмжээг 500 мг/хоног гэж тогтоосон.[4] Энэ хэмжээ нь хөхөөр хооллож буй гахайнд миокардын липидоз өвчинг үүсгэх хэмжээнээс 120 дахин бага хэмжээ юм. Эрукийн тосны нэг хүнд ноогдох хэрэглээний дундаж нь зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс хавьгуй бага байдаг учир нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалын хувьд санаа зовох шаардлаггуй юм. Гэсэн хэдий ч тосыг их хэмжээгээр хэрэглэдэг хүн зөвшөөрөгдсөн дээд хэмжээ рүү дөхөж очих магадлалтай юм. Энэ нь, канолагийн тосон дахь эрукийн хүчлийн хэмжээ тосны хүчлүүдийн нийт хэмжээний 2 хувиас хэтэрсэн тохиолдолд бий болох боломжтой.[4]

  1. Sahasrabudhe, M. R. (1977). "Crismer values and erucic acid contents of rapeseed oils". Journal of the American Oil Chemists' Society. 54 (8): 323–324. doi:10.1007/BF02672436.
  2. Economic Research Service, USDA (1996). "Crambe, Industrial Rapeseed, and Tung Provide Valuable Oils" (PDF). Fats and Oils, Industrial Uses: 18. Эх хувилбараас (pdf) архивласан: 2006-10-10. Татаж авсан: 2015-11-06.
  3. 3.0 3.1 Amy McInnis, 21 May 2004 The Transformation of Rapeseed Into Canola: A Cinderella Story (Memento 11. Дөрөвдүгээр сар 2016 цахим архивт)
  4. 4.0 4.1 4.2 4.3 Food Standards Australia New Zealand (June 2003) Erucic acid in food: A Toxicological Review and Risk Assessment (Memento 23. Арваннэгдүгээр сар 2018 цахим архивт) Technical report series No. 21; Page 4 paragraph 1; ISBN 0-642-34526-0, ISSN 1448-3017
  5. Luger CL et al. Food Safety and Foodborne Toxicants. Chapter 14 in Hayes' Principles and Methods of Toxicology, Sixth Edition. Eds A. Wallace Hayes, Claire L. Kruger. CRC Press, 2014 ISBN 9781842145371. Quote: "In humans. however. although the long-term use of Lorenzo's oil (oleic acid and erucic acid) in the treatment of adrenoleukodystrophy or adrenomyeloneuropathy leads to thrombocytopenia and lymphopenia (Unkrig et al. 1994), adverse effects from dietary consumption of erucic acid have not been reported."
  6. U.S. Dept. of Health and Human Services, CFR - Code of Federal Regulations Title 21 1 April 2010.
  7. The Commission of the European Communities (1980). "Commission Directive 80/891/EEC of 25 July 1980 relating to the Community method of analysis for determining the erucic acid content in oils and fats intended to be used as such for human consumption and foodstuffs containing added oils or fats". EurLex Official Journal. 254.