Либертилинк (ген)
ЛибертиЛинк (LibertyLink) нь Баер компанийн эзэмшдэг, ургамлыг Либерти гербецидэд болон глюфосинатад тэсвэртэй болгодог, газар тариаланд ашиглагддаг генүүдийн брэнд. Либерти эсвэл Баста гэж мөн нэрлэдэг. Бүтээгч нь Bayer CropScience. ЛибертиЛинк нь зах зээлд худалдаалагдаж байгаа Раунд-апд тэсвэртэйгээс үрээс (Roundup ready) ялгаатай, гербицидэд тэсвэртэй болгон генийг өөрчилсөн цорын ганц ген юм. ЛибертиЛинк нь мөн, глифосатад тэсвэртэй хог ургамалтай нөхцөлд, гербицидийг эсэргүүцэх системийг бий болгодог. [1] Глюфосинатад тэсвэртэй ген нь бар эсвэл пат ген ба анх хоёр зүйлийн Стрептомицетээс (бактери) гарган авсан.
Глюфосинатыг ургамал устгах бодис (биоцид) болгон ашиглахыг хориглох тухай саналыг Шведийн химийн асуудал эрхэлсэн газраас[2] гаргасан ба 2009 оны 1-р сарын 13-нь Европын Холбооны парламент баталсан.[3]
Үр
[засварлах | кодоор засварлах]ЛибертиЛинк нь эрдэнэ шиш, хөвөн, рапс, чихрийн манжин, шар буурцаг зэрэг ургамлуудын үрүүдэд ашиглагдах боломжтой. Цагаан будаанд ашиглагдах боломжгүй. [4][5]
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Биотехнологи
Ген
Генийн өөрчлөлттэй үр
Генийн өөрчлөлттэй канола
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://southeastfarmpress.com/soybeans/ignite-herbicide-0731/
- ↑ "Interpretation of criteria for approval of active substances in the proposed EU plant protection regulation". Swedish Chemicals Agency (KemI). 2008-09-23. Татаж авсан: 2009-01-14.
- ↑ "MEPs approve pesticides legislation". 2009-01-13. Татаж авсан: 2009-01-14.
- ↑ http://www.farmandranchguide.com/articles/2008/08/16/ag_news/production_news/duc19.txt[permanent dead link]
- ↑ http://deltafarmpress.com/rice/ge-rice-1209/index.html