Jump to content

Германы Үндэсний Социалист Ажилчны Нам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Намын далбаа.

Германы Үндэсний Социалист Ажилчны Нам (герман. Nationalsozialistische Deutsche ArbeiterparteiNSDAP; Нацист нам) — 1920-1945 он хүртэл Германд оршин тогтнож байсан, нацизмын үзэл суртал бүхий улс төрийн хэт үндсэрхэг үзэлтэй, фашист улс төрийн нам юм. 1921-1945 онд тус намын удирдагч нь Адольф Хитлер байв. 1933 оны 1-р сараас хойш Германы эрх баригч нам болсон, 1933 оны 7-р сараас нацист Германы цорын ганц хууль ёсны нам байв.

1945 онд Герман дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаны дараа А.Хитлерийн эсрэг эвслийн холбоотнуудын байгуулсан Эзлэн түрэмгийлэх хяналтын зөвлөлийн шийдвэрээр тус намыг татан буулгажээ. Нюрнбергийн шүүх хурлаар тус намын удирдлагыг гэмт хэрэгтэн хэмээн хүлээн зөвшөөрч, Үндэсний социализмын үзэл суртлыг Дэлхийн 2-р дайны гол шалтгаануудын нэг гэж үзсэн.

Германы Үндэсний Социалист Ажилчны Намын үзэл баримтлал нь 1919-1945 онд Германы тоталитар, хэт баруун болон хэт даврагч, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, антисемит үзэлтэй нацизм (Үндэсний-социалист) болох хөдөлгөөн байв.

Үзэл суртлын үндэс суурийг намын удирдагч Адольф Хитлерийн "Миний тэмцэл" (герман. Mein Kampf, 1925-1926), Альфред Розенбергийн "ХХ зууны домог" (1930) болон бусад номуудад тусгасан байдаг.