Го
Го бол хоёр тоглогчид зориулсан стратегийн хөлөгт тоглоом юм. Үүнийг Хятадаар Weiqi (Уламжлалт Хятад хэлээр: 圍棋; Хялбаршуулсан Хятад хэлээр: 围棋),Японоор Igo эсвэл Go (Kanji: 囲碁 or 碁), Солонгосоор Baduk эсвэл Paduk (Hangul: 바둑), заримдаа Gi (기;棋 or 碁) гэж нэрлэдэг. Харин Монгол хэлнээ Го гэж нэрлэх ба мөн эртний зарим судар бичгүүдэд Мягман гэж бичсэн байдаг. Го нь эртний Хятадад МЭӨ 5-р зууны үед үүссэн гэж үздэг байна. Зүүн Азид их өргөн тархсан бөгөөд өнөө үед дэлхий дахинаа маш хурдацтайгаар тархаж байгаа. Учир нь Го нь энгийн дүрэмтэй боловч тоглогчоос стратегийн ур чадвар ихээхэн шаарддаг тоглоом юм. Го-ийг тоглохдоо хоёр тоглогч хөлөг дээрхи шугамын огтлолцсон хоосон зай дээр хар ба цагаан чулууг ээлжлэн тавьж тоглоно. Хөлгийн үндсэн хэмжээ нь 19х19 бөгөөд шинэ тоглогчийг дасгалжуулах, тактикийн жишээ үзүүлэх зорилгоор 13х13 ба 9х9 хэмжээтэй жижиг хөлгүүдийг мөн ашиглана. Тоглоомын гол зорилго нь хөлгийн ихэнхи хэсгийг эзлэх ба үүний тулд өрсөлдөгч талд чулуугаа олзлуулахгүй байх хэрэгтэй. Хэрэв нэг буюу хэсэг чулууны зэргэлдээх огтлолцлууд нь эсрэг талын чулуугаар бүрэн бүрхэгдсэн бол тухайн чулууг олзлогдсон гэж үзээд хөлгөөс авна. Тоглоомын төгсгөлд уг олзолсон чулуунуудыг эсрэг тоглогчийн талбай дээр тавьж түүний авсан оноог бууруулдаг.
Нэр томъёо
[засварлах | кодоор засварлах]Го хэмээх хөлөгт тоглоом нь хэдийгээр эртний Хятадад үүссэн гэж үздэг боловч өрнөдөд үүнийг Япон нэр болох Го-оор (Kanji: 碁) нь илүү мэднэ. Энэ нь Го-г анх Өрнөдөд дэлгэрүүлсэн Оскар Корсчелд (Oskar Korschelt), Эдвард Ласкер (Edward Lasker) нар нь Японоос сурсантай холбоотой. Мөн Японы Го-гийн холбоо нь Го-гийн төвүүдийг АНУ, Европ ба Өмнөд Америкийн[1] хотуудад байгуулж 1960-аад оноос Го Рэвиү сэтгүүлийг Англи хэлээр эрхлэн гаргах, Мэргэжлийн багш нарыг Өрнөдийн улсууд руу явуулах[2] зэргээр Го-г дэлхий дахинд сурталчилан дэлгэрүүлж байсантай хамаатай. Үүнтэй хамааралтайгаар Го-гийн олон нэр томъёо нь Япон хэлнээс Англи хэлэнд нэвтэрсэн байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хятадад үүссэн нь
[засварлах | кодоор засварлах]Зарим домогт өгүүлснээр бол Го нь Эртний Хятадад (МЭӨ 2337–2258 оны үед) үүссэн байна. Уг хөлөгт тоглоомны тухай анхны мэдээлэл МЭӨ 312 онд [3] хамаарах Эртний Хятадын түүхийн сурвалж Цо Чуан-д[4] тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хятадад Го бол язгууртнуудын тоглоом харин Сианчи (Хятад шатар) бол нийтийн тоглоом гэсэн ойлголт гарч иржээ.
Солонгос ба Японд тархсан нь
[засварлах | кодоор засварлах]Хэдийгээр зарим нэг баримтаас үзэхэд Го нь МЭ-ий 5-р зууны [5] дунд үед очсон гэдэг ч, МЭ-ий 7-р зуунаас [5] эхлэн Солонгост тархсан байна. Мөн энэ үед Го нь Японд [6] хүрсэн бөгөөд 8-р зуунд[6] хааны ордонд ихэд алдаршжээ. 13-р зууны эхээр Го-г Японд маш өргөнөөр тоглох болсон байна[7].
1603 онд Токүгава Иэясү нь Японы анхны нэгдсэн хаант улсыг үндэслэн байгуулсан ба тухайн үедээ Японы шилдэг тоглогчдын нэг болох Буддист лам Никкайд (1559 онд төрсөн Кано Ёсабүро), Го-гийн Академийг байгуулах зарлиг буулгасан байна. Никкай лам, Хонибо сургуулийг (Honinbo school) үндэслэсэн ба хожим тэр сургууль нь Хонинбо Санса (Honinbo Sansa) гэж нэрлэгдэх болжээ. Удалгүй дараа дараагийн сургуулиуд ч байгуулагдсан байна. Тэдгээр нь Го-гийн урлагийг өндөр төвшинд хүргэсэн бөгөөд тоглогчийн зэрэг дэвийн тогтолцоог бий болголоо.
Го Олон улсад
[засварлах | кодоор засварлах]1996 онд НАСА-ын сансрын нисгэгч Даниэл Бэрри ба Японы сансрын нисгэгч Ваката Кооичи нар сансарт анхлан Го-ийг тоглосон бөгөөд Бэрри үүнийхээ төлөө Нихон Ки-инээс 2 дан хүртсэн байна.[8]
Гадаад холбоосууд
[засварлах | кодоор засварлах]Ишлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ New York (Memento 5. Тавдугаар сар 2010 цахим архивт), Seattle, Sao Paolo (Memento 11. Аравдугаар сар 2007 цахим архивт), Amsterdam ба London ]. Iwamoto Kaoru helped fund these from his own means
- ↑ "Kaoru Iwamoto is one such professional from the Nihon Ki-in".
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ Brooks 2007
- ↑ Potter 1985; John Fairbairn 1995
- ↑ 5.0 5.1 John Fairbairn. "History of Go in Korea". Эх хувилбараас архивласан: 2011-06-08. Татаж авсан: 2007-10-18.
- ↑ 6.0 6.1 Nihon Kiin. "History of Go in Japan".
- ↑ Nihon Kiin. "History of Go in Japan, cont'd".
- ↑ NASA Astronaut Bio: Dan Barry