Гринпис
Гринпис (Greenpeace) (англи. Greenpeace )—1971 онд Канадад байгуулагдсан олон улсын байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллага.
Байгууллагын үйл ажиллагааны гол чиглэл нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, халуун орноос Арктик ба Антарктидын бүс нутгийг хамарсан ойн хомсдол, хэт их загас агнуур, арилжааны зорилгоор халим агнуур, цацраг идэвхит бодисын аюул, сэргээгдэх эрчим хүчний хөгжил ба нөөцийг хамгаалах, химийн аюултай бохирдол, тогтвортой хөдөө аж ахуй, газар тариалан, Арктикийг хамгаалах зэрэг юм.
Үндэсний болон бүс нутгийн 26 байгууллага (Бүс нутгийн байгууллага) нь Greenpeace-ийн ерөнхий зарчим, эрхэм зорилгыг удирдлага болгон дэлхийн 55 оронд бие даан үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Олон улсын ажлыг уяалдуулан зохицуулах зорилгоор 80-аад онд үндэсний байгууллагууд Нидерландын Амстердам хотноо төвтэй "Гринпис Интернэшнл" (англи. Greenpeace International) байгууллагыг байгуулжээ. Байгууллагын гишүүдийн бүх нийтийн Чуулган удирддаг байна.
Байгууллагын зарчим
[засварлах | кодоор засварлах]Хараат бус бие даасан байх. Greenpeace нь зөвхөн иргэд болон хувийн буяны сангуудын хандиваар санхүүждэг бөгөөд засгийн газар, арилжааны байгууллага, улс төрийн намуудаас мөнгө хүлээн авдаггүй байна. Greenpeace нь хуваарилагдсан хөрөнгийг үр ашигтай зарцуулах үүрэгтэй бөгөөд зөвхөн байгаль орчны төсөлд зарцуулдаг.
Хүчирхийлэл хэрэглэхгүй байх. Greenpeace хүчирхийллийн аливаа хэлбэрийг зорилгодоо хүрэх арга зам гэж хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр үйлдэл нь маргаантай мэт санагдаж байсан ч бүх үйлдэл нь тайван эсэргүүцлийн илэрхийлэл юм. Greenpeace хэзээ ч айлган сүрдүүлэх, заналхийлсэн үед түрэмгийллийн эсрэг хариу үйлдэл үзүүлэхгүй.
Үйлдлээр эсэргүүцэх. Greenpeace нь эсэргүүцлийг үр дүнд хүргэдэг гэдэгт итгэдэг бөгөөд үйл ажиллагаа нь хүмүүс, байгууллагуудад урам зориг өгч, байгальд хандах хандлагыг нь өөрчилж чадна гэж үздэг. Энэ нь байгаль орчны асуудалд анхаарал хандуулах, шаардлагатай өөрчлөлтөд хүрэх цорын ганц арга замаас хол боловч хамгийн мэдэгдэхүйц арга юм.