Гун гол
Гун гол | |
---|---|
Эх | Ёлт уул |
Адаг | Мунгараг гол |
Усаа цуглуулдаг орнууд | Монгол (Хөвсгөл) |
Урт | 68км |
Адгийн өндөр | 1615м |
Урсац | 0,2-0,5м³/сек |
Гун гол нь Монгол Улсын нутгаар урсдаг гол юм. Ёлт уулын арын жижиг нуураас эх авч, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвийн хажуугаар гаран 68км урсаж, Багтахын талд далайн түвшнээс дээш 1615м өндөрт Мунгараг голтой нийлж Шишгэд гол болно.
Голын голдирол чулуутай, өргөн 10-20м, гүн 0.7м, урсгалын хурд 0.2-0.5с/сек.
Гун голд 21 гол, горхи цутгана. Мунгашийн гол, Алтганы голууд Гун голын урд намагт шургаж, урд биеэс нийлдэг.
Улаан-Уул сумын төв орчим ус судлалын харуулын хэмжилтээр жилийн дундаж урсац 0.12км3 байна.
Сав газрын захиргаа
[засварлах | кодоор засварлах]Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газар нь 2 аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 43686.3 км2 талбайг эзэлж байна. Сав газар нь Монгол орны хойд хэсэгт өндөр уулын бүсэд оршиж, физик газар зүйн хувьд Хангай, Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс хэсэгт хамаарагдана.