Гурвансайханы нуруу
Jump to navigation
Jump to search
Гурвансайханы нуруу | ||
---|---|---|
Айлын баруун талаар (монгол гэрийн үүд өмнө зүгт хардгаас үндэслэв) Гурвансайханы нуруу | ||
Ноён оргил | Зүүнсайхан уул (2825 м) | |
Газар орон | Өмнөговь аймаг (Монгол Улс) | |
Салбар | Алтайн нуруу — Монгол Алтайн нуруу —— Говь Алтайн нуруу | |
| ||
Солбицол | 43° 38′ У, 103° 46′ З | |
Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар дахь элсэн манхан |
Гурвансайханы нуруу нь Монгол Улсын өмнөд хэсэгт Өмнөговь аймгийн нутагт оршдог нуруу.
Газар зүй[засварлах | edit source]
Гурвансайханы нуруу нь Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Булган зэрэг сумдын нутгийг хамарсан нуруу юм. Энэхүү нуруу нь нэрэндээ орсон «гурван» нуруунаас бүрдэнэ. Эдгээрийг Баруунсайхан-, Дундсайхан-, Зүүнсайханы нуруу гэх бөгөөд хамгийн өндөр цэг нь Дундсайханы нуруун дахь Зүүнсайхан уул юм. Уулсын дундаж өндөр далайн түвшнээс дээш 2200-2600 метр өндөр.[1]
Уулс[засварлах | edit source]
- Зүүнсайхан уул (2825 м)
- Нэмэгт уул (2768 м)
- Хатан Сэврэй уул (2631 м)
- Тост уул (2517 м)
- Ноён Богд уул (2397 м)