Гэлэгжамцын Лувсанцэрэн
Академич Г.Лувсанцэрэн (1935 - 2008) 1935 оны 5 сарын 12-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургуулийг 1952 онд, МУИС-ийн Хэл бичгийн факультетыг 1956 онд төгссөн.
Цол, зэрэг
[засварлах | кодоор засварлах]Философийн ухааны дэд эрдэмтний цол 1979 онд, Философийн шинжлэх ухааны докторын зэрэг 2001 онд хамгаалсан.
МУИС-ийн хүндэт профессор цол 2002 онд хүртсэн. Монгол Улсын ШУА-ийн гишүүнээр (академичээр) 2006 онд сонгогдсон.
Эрхэлсэн ажил
[засварлах | кодоор засварлах]1956-1963 – МУИС-д багш
1963-1969 – МАХН-ын ТХ-ны ажилтан
1969-1973 – Будапештэд Дэлхийн Ардчилсан Залуучуудын Холбоонд төлөөлөгч
1973-1986 – ШУА-ийн ФСЭХ-нд секторын эрхлэгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга
1986-1998 – Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга
1998-2001 – ФСЭХ-нд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
2001-2008 – Монголын философийн түүх, шашин судлалын салбарын эрхлэгч
1998-2008 – Монголын Буддын судлалын хүрээлэнгийн захирал
1999-2008 – МУИС-ийн НШУС-ийн Шашин судлалын тэнхимийн профессор багш.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]1961 – Ардын хувьсгалын 40 жилийн ойн медаль
1971 – Хөдөлмөрийн хүндэт медаль
1981 – Ардын хувьсгалын 60 жилийн ойн медаль
1986 – Алтан гадас одон
1991 – Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль
2001 – Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2002 – Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
2005 – Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
2007 – Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль.
Академич Г.Лувсанцэрэн буддын философийн түүх, тэр дотор буддын төв үзлийн (мадхьямака) философийн асуудлаар судалгаа хийж түүний үндсэн үр дүн болгож “Нагаржунагийн философийн үзэл (УБ., 1981), “Төв үзэл, төвшин бодлого” (УБ., 1994), “Төв үзлийн философийн үндэс” (УБ., 2006) гэсэн эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл болон эрдэм шинжилгээний өгүүлэл 60 гаруйг бичиж, нийтлүүлсний дээр олон улсын болон улсын хэмжээний онол, эрдэм шинжилгээний хурлуудад олон арван илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
Академич Г.Лувсанцэрэнгээс монголын шинжлэх ухаан, тухайлбал философийн шинжлэх ухаанд оруулсан жинтэй хувь нэмэр бол тэрбээр буддын төв үзлийн (мадхьямака) философийн эх зохиолуудыг шинжлэн судлах үндсэн дээр эл философийг судлах шинжлэх онол, арга зүйн үндэслэлийг боловсруулан хөгжүүлсэн хийгээд түүгээрээ Монголд төв үзлийн философийн судалгааны дэг сургуулийн үндэс суурийг тавьсан явдал мөн болно.
Академич Г.Лувсанцэрэнгийн бүтээлийн жагсаалт
[засварлах | кодоор засварлах]I. Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл
- 1. Нагаржунагийн философийн сургаал, түүний хоосон чанарын далан шүлэгтийн шинжилгээ. //Философийн ухааны докторын зэрэг хамгаалсан диссертаци. УБ., 1979.
- 2. Төв үзлийн философийн онолын үндэс. //Философийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан диссертаци. УБ., 2001.
II. Ном, товхимол
- 1. Диалектик түүхийн материализмын дээж бичиг (Хамтран зохиогч Д.Сумъяа). УБ., 1970.
- 2. Нагаржунагийн философийн үзэл. УБ., 1981.
- 3. Философийн орос-монгол нэр томъёо (Хамтран зохиогч Б.Самбуу). № 126-128, УБ., 1985.
- 4. Төв үзэл төвшин бодлого. УБ., 1994.
- 5. Монголын соёлын түүх (Г.Лувсанцэрэн нар). II боть, УБ., 1999.
- 6. Дэлхийн шашнууд: түүх, онол (Хамтран зохиогч Э.Ариунаа). УБ., 2004.
- 7. Төв үзлийн философийн онолын үндэс. УБ., 2006.
- 8. Буддын гүн ухааны онол, түүхийн асуудлаас. УБ., 2008.
- 9. Гүн ухаантан Чимидийн Жүгдэр (Хамтран зохиогч А.Жамбал). УБ., 2011.
III. Хамтын бүтээл
- 1. Марксист диалектикийн категориуд. УБ., 1964.
- 2. БНМАУ-ын нийгмийн социалист харилцааны хөгжил. УБ., 1983.
- 3. БНМАУ дахь үзэл суртлын тэмцлийн туршлагаас. УБ., 1985.
- 4. Буддын философийн түүхээс. УБ., 1989.
- 5. Монголын гүн ухаан, нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудалд. УБ., 1990.
IV. Философийн сургалт, сурталчилгааны ном, сурах бичиг, орчуулга
- 1. В.Г.Афанасьев. Философийн мэдлэгийн үндэс (Орчуулгыг редакторлан хариуцаж гаргасан). УБ., 1962, 1964.
- 2. Философи эхлэн суралцах бичиг (Диалектик материализмын хэсгийг зохиомжлон орчуулсан). УБ., 1967, 1970, 1977.
- 3. В.И.Ленин. Товч намтар (Орчуулгыг редакторлаж, Монголын тухай бүлэг нэмж гаргасан). УБ., 1969, 1970, 1977.
- 4. Г.И.Рамстедт. Монгол ном бичгийн хэл Хүрээний аман аялгуу хоёрыг авиан зүүгээр харьцуулсан нь (Орчуулсан Г.Лувсанцэрэн, редактор Б.Ринчен). УБ., 1968.
- 5. Марксист-ленинист философийн унших бичиг (Орчуулж, редакторлахад оролцсон). УБ., 1969.
- 6. Намын тухай яриа. УБ., 1972.
- 7. Диалектик, түүхийн материализмын дээж бичиг (Диалектик материализмын хэсгийг орчуулсан). УБ., 1970, 1982.
- 8. Философийн толь (А толгойт хэсгийг орчуулсан). УБ., 1990.
- 9. Коммунист хүмүүжлийн үндэс (Д.Дашжамцын хамт). УБ., 1983.
- 10. Нийгэм судлал (дунд сургуулийн сурах бичиг). I хэсэг (I-V бүлэг). УБ., 1966, 1970, 1975, 1978, 1983.
- 11. В.И.Ленин. Материализм ба эмпириокритицизм (Орчуулгыг редакторласан). –Ленин. Түүвэр зохиол Боть 6, Москва, 1987.
- 12. Буддын уламжлалт мэдлэг ухааны үндэс (Охамтран зохиогч Э.Ариунаа). ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан гарын авлага. Хөх хот, 2008
V. Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл
- 1. Людвиг Фейербах, германы сонгодог философийн төгсгөл. Намын амьдрал. № 6, 1965.
- 2. БНМАУ-д шинэ хүн бүрэлдэн цогцолж ирсэн нь. Намын амьдрал. № 6, 1968.
- 3. Марксист философи үүсч хөжсөн нь. Намын амьдрал. 1967.
- 4. Uber die Hinuberwachsen der nationaldemokratischen Revolution in die sozialistische. //Die Grosse Oktober und die marxistisch-leninistische Philosophie. Berlin, 1978.
- 5. Нагаржуна-философич. Философи, эрхийн судлал. Боть II. УБ., 1978.
- 6. К изучению философии Нагаржуны. Олон улсын монголч эрдэмтний III их хурал. Боть III, УБ., 1979.
- 7. Философское учение Нагаржуны о шуньяте. Общественные науки в МНР. № 2, УБ., 1981.
- 8. Буддологические исследования в МНР. Народы Азии и африки. № 6, М., 1984.
- 9. БНМАУ дахь буддын философийн судлал. Дорно дахины судлалын асуудал. №2, УБ., 1985.
- 10. Махьямака-литература в Монголии. Олон улсын монголч эрдэмтний IV их хурал. Боть III, УБ., 1986.
- 11. Энхтайваны төлөө тэмцэл болон нийгмийн дэвшлийн диалектик нэгдэл. Философи, эрхийн судлал. Том 9, Fasc 1, УБ., 1987.
- 12. Principles in Mongolian Buddhism. Buddhists for Peace. No. 4, Honolulu, 1987.
- 13. On the Sunyavada of Nagarjuna. "Jagajjyoti". Calcutta, 1988.
- 14. Философский анализ трактата Нагаржуны Шуньятасаптати-карика. Источниковедение и текстология памятников средневековых наук в стрснсх Центральной Азии. Новосибирск, 1989.
- 15. Some Remarks on Madhyamaka Doctrine (Sunyavada). Tibetan Studies. Narita of Japan, 1989.
- 16. Culture of Indian Buddhism in Mongolia. Radical conservatism. Bangkok, 1990.
- 17. Буддын философийн төв үзлийн сэтгэлгээ Монгол оронд. Шинжлэх Ухааны Академийн мэдээ. №2 (126), УБ., 1992.
- 18. On Buddhist Philosophical Literatures in Mongolia. Special issue devoted to the 70th birthday anniversary of Prof. Yusho Miyasaka. Tokyo, 1993.
- 19. Дилов хутагтын “Ар Монголын улс төрийн дурдатгал”-ын тухай. Хоёр их хутагт. УБ., 1995.
- 20. Агваанбалдангийн “Гүн утгыг дурдсан дуулал” зохиолын тухай. Mongolica (An International Annual of Mongol Studies). Vol. 7(28). Sixth International Congress of Mongolists. Vol. 7 (28). УБ., 1996.
- 21. Хамба лам С.Гомбожавын энх амгалангийн төлөөх зүтгэл бүтээлээс. Лавайн эгшиг. УБ., 1996.
- 22. Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний онцлогоос. Олон улсын монголч эрдэмтний VII их хурал. Mongolica Vol. 9 (30), УБ., 1999.
- 23. Мадхьямака философийн зарим асуудал. Философи эрхийн судлал. Боть XIV, УБ., 1997.
- 24. Данзанравжаа хоосон чанарын онолын сэтгэгч. Суутандаа түүх хайртай (Их говийн V ноён хутагт бөлгөө Дулдуйт ажаа Өлзийтийн хүү Агваанлувсанданзанравжаагийн ертөнц даяныг баясгасны 195 жилийн ойд зориулав). УБ., 1998.
- 25. Буддын шашны онолын үндэслэл ба шашны шинэтгэл. Төр, сүм хийдийн харилцаа: орчин үе. УБ., 1998.
- 26. Буддын философийн арга зүйн асуудлаас. Эрх чөлөө ба философи. Цуврал II, УБ., 1998.
- 27. Монголын гүн ухаан, нийгэм-улс төрийн сэтгэлгээний тоймоос. Манай монгол. №1, УБ., 1999.
- 28. ХХ зууны Монгол дахь буддын шашны буурал, сэргэлт. ХХ зууны Монголын түүхийн зарим асуудал. УБ., 1999.
- 29. Хамба лам С.Гомбожавын энх амгалангийн төлөөх зүтгэл бүтээлээс. Лавайн эгшиг. УБ., 1996.
- 30. Монгол мэргэдийн онол, арга зүйн үндэс. Монгол иргэншлийн үлэмж өв (өгүүллийн эмхтгэл). УБ., 2001.
- 31. Улс төрийн үзэл санааны хөгжлийн тойм (суралцах бичгийн зүйл). УБ., 1999.
- 32. Данзанравжаа – төв үзлийн сэтгэгч. Түүх суутандаа хайртай. УБ., 1999.
- 33. Буддын онолын сургалтын улажлал. Лавайн эгшиг. УБ., 2000.
- 34. Монголын бурханы шашин: уламжлал, шинэчлэлийн зарим асуудал. Глобальчлал, Монгол улсын хөгжил (Хамтран зохиогч Г.Лхагвасүрэн), УБ., 2002.
- 35. Хоосон чанар – бүхний үндэс УБ., 2003.
- 36. Орчин үеийн шашин судлалын арга зүйн хандлага. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө. УБ., 2004.
- 37. Нагаржунагийн философи, түүний Монголд нөлөөлсөн нь (Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл. 2004). Буддын гүн ухааны онол түүхийн асуудлаас. УБ., 2008.
- 38. Данзанравжаа-хоосон чанарын онолын сэтгэгч (Данзанравжаагийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл). Эрдэнэ Ноён хутагт Данзанравжаа. I, УБ., 2005.
- 39. Ноён хутагт данзанравжаагийн улааны ёсны тухайд (Данзанравжаагийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл). Эрдэнэ Ноён хутагт Данзанравжаа. II, УБ., 2005.
- 40. Ганжуур, Данжуур – буддын сэтгэлгээний эрхэм дээжис. Манай Монгол. УБ., 2005.
- 41. Занабазар гэгээний гүн ухааны үзлээс: хоосон, амгалангийн шүтэлцээний тухай. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 370 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгжжний хуралд тавьсан илтгэлийн эмхтгэл. УБ., 2005.
- 42. Revival of Mongol-Indian relations in Buddhist tradition. Энэтхэг-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан эмхтгэл. УБ., 2005.
- 43. Мадхьямака ном зохиол, түүний судалгааны тухайд. Энэтхэг-Монголын сурвалж соёлын хэлхээ холбоо. УБ., 2005.
- 44. Академич Ш.Лувсанвандан – гарамгай сэтгэгч. Академич Ш.Лувсанвандан. УБ., 2005.
- 45. Монголын философийн түүхийн судалгаа. Дэлхийн философийн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын материал. УБ., 2005.
- 46. Буддын гүн ухааны тэргүүлэх чиглэл. БНХАУ-ын Өвөр Монголын Үндэсний Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг. № 4, Хөх хот, 2006.
- 47. Амгалан, хоосны шүтэлцээ. ШУА-ийн мэдээ. № 3, 2007.
- 48. Академич Ш.Бира-буддын судлалтан. Mongolica. 2007.
- 49. Ч.Жүгдэр-нэрт эрдэмтэн, энх тайвны зүтгэлтэн. Философи, эрхийн судлал. Боть XXII, УБ., 2007.
- 50. Монголын философийн түүхийг нээсэн хүн. УБ., 2007.
- 51. Буддын философид Эрхэт тэнгэрийг няцаадаг нь. Философи, шашин судлал. № 2, УБ., 2007.
- 52. Монгол орон дахь Нагаржуна судлалын тойм. Монгол, Тайвйны эрдэмтдийн хамтарсан эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл. 2007.
- 53. Ч.Жүгдэрийн буддын судлалд оруулсан хувь нэмэр. Буддын гүн ухааны онол, түүхийн асуудлаас. УБ., 2008.
- 54. Ариун гэгээнтнийг алсаас харахад (Кушок Бакула ринбочийн тухай тэмдэглэл). //Буддын гүн ухааны онол, түүхийн асуудлаас. УБ., 2008.
- 55. Монгол орон дахь буддын философийн хөгжлийн тухайд (Монгол, зөвлөлтийн буддын судлалтнуудын хамтарсан симпозиумд тавьсан илтгэл. Улаанбаатар, 1986). //Буддын гүн ухааны онол түүхийн асуудлаас. УБ., 2008.
- 56. “Агваанбалдан”, “Аръядева”, “Нагаржуна”, “Танин мэдэхүйн онол”. Монгол үндэсний нэвтэрхий толь. УБ., 2009.
- 57. Culture of Indian Buddhism in Mongolia. The Study of Mongolian literature in Tibetan. UB., 2013.
VI. Сонинд хэвлүүлсэн өгүүлэл, ярилцлага
- 1. Монгол дахь марксист философийн сэтгэлгээний хөгжилт (Цо. Намсрайн хамт). 1961, - гар бичмэл.
- 2. Үгүйсгэх үзэл, түүний хор холбогдол. “Үнэн”, 1962.
- 3. Шинжлэх ухааны коммунизмыг үүсгэн бүтээгч. “Үнэн”, 1963.03.15
- 4. Манай орны философи сэтгэлгээний хөгжлийн асуудалд (Д.Дашжамцын хамт). “Үнэн”, 1973, № 243.
- 5. ЗХУ-ын философийн шинжлэх ухааны хөгжлөөс. “Үнэн”, 1974.05.14
- 6. Эх оронч, интернационалч үзлийн диалектик нэгдэл “Үнэн”, 1982, № 12.
- 7. Төв үзлийг тулгуурлахуйд. “Үнэн” 1993, № 37, 40.
- 8. Буддын гүн ухааны сэтгэлгээ (ярилцлага). “Улаанбаатар”, 1994, № 213, 214.
- 9. Лу багшийн наймйн үгүйсгэл. “Ардын эрх” 1995, № 116.
- 10. Хоосон чанар – бүхний үндэс (ярилцлага). “Засгийн газрын мэдээ” 1996, № 88.
VII. Редакторласан ном, бүтээл
- 1. С.Пүрэв. Пролетарийн интернационализм ба социалист эх оронч үзлийн нэгдэл. УБ., 1976.
- 2. Ж.Чунагсүрэн. БНМАУ-ын залуучуудад ертөнцийг үзэх социалист үзэл бүрэлдсэн нь. УБ., 1976.
- 3. Ч.Жүгдэр. З.Агваанбалдангийн гүн ухааны үзэл. УБ., 1978.
- 4. Д.Дашжамц. БНМАУ дахь марксист сэтгэлгээний хөгжилт. УБ., 1978.
- 5. Ш.Түдэв. Социалист нийгмийн удирдлага. УБ., 1979.
- 6. Дорноговь аймгийн хураангуй түүх. Сайншанд, 1983.
- 7. Ч.Жүгдэр. XV-XVIII зууны үеийн монголын нийгэм-улс төрийн болон гүн ухааны сэтгэлгээний хөгжлийн тойм. УБ., 1984.
- 8. Ч.Жүгдэр. Монголд феодализм тогтох үеийн нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээ. УБ., 1987.
- 9. Хоёр их хутагт. УБ., 1995.
- 10. Брагри ёнзон Дамцагдорж. УБ., 2001.
- 11. Эрдэнэ ноён хутагт Данзанравжаа (Данзанравжаагийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл). УБ., 2005.
- 12. МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. Философи, шашин судлал. УБ., 2004, 2007 оны дугаарууд.
- 13. А.Жамбал. Ислам шашин. УБ., 2005.
- 14. Нэрт эрдэмтэн Ч.Жүгдэр. УБ., 2007.
- 15. Валпола Рахула. Будда чухам юу сургасан нь. Орч. Б.Ванчиндорж. УБ., 2007.
VIII. Эрхлэн хэвлүүлсэн бүтээл
- 1. Буддын онолын шастарууд. Буддизмын эх сурвалжууд I 1. Эрхэлсэн Г.Лувсанцэрэн. УБ., 1999.
- 2. Дхармакирти. Шалгадгийн долоон шастар. Буддизмын эх сурвалж II. Эрхэлсэн Г.Лувсанцэрэн, С.Янжинсүрэн, Э.Ариунаа. УБ., 2000.
- 3. Нагаржуна. Дундад үзлийн ухааны чуулган. Буддизмын эх сурвалж III. Эрхэлсэн Г.Лувсанцэрэн. УБ., 2002.
- 4. Вимуктасена. Илт онолын чимгийн тайлбар. Буддизмын эх сурвалж IV. Эрхэлсэн Г.Лувсанцэрэн, М.Гантуяа. УБ., 2005.
- 5. Асанга. Их хөлгөний хураангуй & Абхидхарма бүхнээс түүсэн. Буддизмын эх сурвалж V. Эрхэлсэн Г.Лувсанцэрэн, Г.Лхагвасүрэн. УБ., 2005.
- 6. Васубанду. Илт номын сангийн үгсийг бүлэглэн үйлдсэний тайлбар. Буддизмын эх сурвалж VI. Эрхэлсэн Г.Лувсанцэрэн, М.Гантуяа. УБ., 2009.
IX. Хэвлэгдээгүй илтгэл
- 1. Кибернетикийн философийн асуудлаас (1962).
- 2. О философских исследованиях в МНР (Философийн олон улсын зуны сургуулийн хуралдаанд тавьсан илтгэл. Варна, 1975).
- 3. Духовное обновление монгольского народа (Варна, 1976).
- 4. Манай нийгмийн харилцааны судалгааны тухай (1977).
- 5. Борьба за мир и социальный прогресс (Олон улсын эрдэм шинжилгээний хурал. 1977).
- 6. О единстве абстрактного и конкретного (Варна, 1980).
- 7. О шуньявадческих идеях в философии мадхьямиков (Улан-Үдэ, 1984).
- 8. Принцип ненасилия в буддизме (Москва, 1993).
- 9. Дилов хутагтын үзэл баримтлалын тухайд (О.Латтиморын хэвлүүлсэн материалаар хийсэн илтгэл).