Гүржийн парламент
Гүржийн парламент (гүрж. საქართველოს პარლამენტი -Сакартве́лос парла́менти) -Бүгд Найрамдах Гүрж Улсын хууль тогтоох дээд байгууллага.
Гүржийн парламентын байшин 1938-1953 онд Виктор Кокорин, Георгий Лежава нарын зураг төслийн дагуу баригдсан Тбилиси хотын Руставелийн өргөн чөлөөнд байрлах ордон юм.
ЗХУ задран унаж Гүржид 1990 оны 10-р сарын 28-нд олон намаас бүрдсэн парламентын анхны сонгууль болж, дараа нь Гүржийн Ерөнхийлөгч байсан Звиад Гамсахурдиа даргаар сонгогджээ. 1991-1992 онд Гамсахурдиа болон парламентын хооронд зөрчилдөөн гарч, улмаар зэвсэгт мөргөлдөөн болж Дээд зөвлөлийг цэргийн хүчээр тараасан байна. 1992 оны 11-р сард шинэ парламентын бүх нийтийн сонгууль болсон байна.
2014 онд Тбилиси дэх парламентын ордоны бүх дотоод засварын ажлыг хийж дуусгасан байна.
Өнөө үед Гүржийн парламент жилд хоёр удаа чуулдаг байна; хаварын (2-6 сар), намарын (9-12). Чуулганы хурал, байнгын хорооны үйл ажиллагаа хоёрыг долоо хоногоор зөрүүлэн ээлжлүүлж зохицуулдаг байна.
2020-2024 оны парламент
[засварлах | кодоор засварлах]Гүрж улс 150 гишүүнтэй нэг Танхимтай парламенттай. 77 гишүүнийг жагсаалтаар сонгогддог, 73 гишүүн нэг мандаттай тойргоос сонгогддог байна. Бүх гишүүд 4 жилийн хугацаатай бүх нийтийн санал хураалтаар сонгогддог ажээ.