Г.К.Жуковын гэр музей
Г.К.Жуковын гэр музей буюу Г.К.Жуковын дурсгалын музей нь Монгол улсад 1979 онд байгуулагджээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]
ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар БНМАУ-ын баатар, маршал Георгий Константинович Жуковын дурсгалын музейг Халхын голын ахмад дайчид болон түүнийг бахархан дэмжигч ард түмний санаачилгаар Халхын голын дайны ялалтын 40 жилийн ойн баярыг тохиолдуулан 1979 оны 8 сарын 19-ний өдөр анх нээсэн юм. Г.К.Жуков нь гэр бүлийн хамтаар 1939 оны 9 сараас 1940 оны 5 сар хүртэл амьдарч байсан байшинд байгуулсан түүхтэй билээ. БХЯ-ны харьяа, биеэ даасан улсын чанартай музей байсан ба 1990 онд Монгол Цэргийн Музейн харьяалалд шилжүүлсэн.
Музейн дэглэлт[засварлах | кодоор засварлах]
Г.К.Жуковын дурсгалын музей нь гэр музей бөгөөд тохижилт дэглэлтийг шинэчилж зураач Цэндийн Монгол ажиллаж байжээ.
Байршил[засварлах | кодоор засварлах]
Баянзүрх дүүрэг. Отгонтэнгэр Их сургуулийн баруун талд Г.Жуковын хөшөөний зүүн талд байрладаг. Энэхүү музейн байшинд Г.К.Жуковын гэр бүлийнхэн амьдарч байжээ
[1].