Дагвын Цахилгаан
Дагвын Цахилгаан (1942 оны 12-р сард Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн) - Монгол улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхч, доктор, профессор.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Рэгдэлийн Дагвын ууган хүү болж 1942 оны зулын 25-нд төрсөн байна. Төрөхөд нь Чалхаанамсан гэж нэр лам өгчээ. Сүүлд сргуульд ороход нь нэрийг нь буруу бичиж Цахилгаан болжээ. Бага насаа эмэг эхийн гар дээр өссөн байна. 8-10-р ангид сурч байхад нь Лодонгийн Түдэв орос хэлний бөгөөд анги даасан багш нь байжээ.
1958-1963 онд МУИС-ийн орос хэлний анги төгссөн.
1963 онд Их сургууль төгсөөд Алтай хотын дунд сургуульд багш болжээ.
1972-1986 онд БНМАУ-ын Энхтайван найрамдлын улсын хорооны орлогч дарга, дарга.
1986-1990 онд МАХН-ын Төв Хорооын Үзэл суртлын хэлтсийн орлогч, эрхлэгч.
1990 оны хавар тэрээр МАХН-ыг төлөөлж, Сайд нарын Зөвлөлийг төлөөлсөн Дашийн Бямбасүрэн, АИХ-ыг төлөөлсөн Бярагийн Чимид нарын хамт Ардчилсан хүчний төлөөлөгчидтэй анх хэлэлцээ хийж байжээ.
1991-1994 онд ГХЯ-ны Соёлын газрын дарга. ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын нарийн бичгийн дарга.
1994-2001 онд Монгол Улсаас БНХАУ-д хамгийн олон жил Элчин сайдаар томилогдон ажилласан. Мөн Австрали, Шинэ Зеланд, Пакистанд хавсран суух Элчин сайд.
2004 онд тэтгэвэрт суусан.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- "Задын чулууны очис" ном
- "Доголон Төмөр", 2005 он
Орчуулга
[засварлах | кодоор засварлах]- "Газар дороос бичсэн тэмдэглэл" Ф.Достоевский
- "Мөрийч" Ф.Достоевский
- "Илиада", "Одиссей" /туульс/ Хомер
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр М.Гапилмаа, хүү Ц.Жаргалсайхан, охин Ц.Уянга.