Даймаагийн Батсайхан
Даймаагийн Батсайхан ( 1972 оны 4-р сарын 16-нд Завхан аймгийн Идэр суманд төрсөн)- Монгол Улсын Монгол улсын Гавьяат Эдийн засагч, Завхан аймгийн Засаг дарга.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Малчин ноос тушаалтаар аймгийн аварга болж байсан Даймаагийн 14 хүүхдийн 13 дахь хүүхэд нь болж Завхан аймгийн Идэр суманд төрсөн. Эцэг нь 4 настайд нь, эх нь 14 настайд нь нас барсан.
Боловсрол:
- 1980-1990: Завхан аймгийн Идэр сумын 10 жилийг дунд сургууль алтан медальтай төгссөн.
- 1990-1994: Монгол Улсын Их Сургууль, Санхүүч-Эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- 2000-2002: Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын менежер мэргэжлээр сурч дүүрэгсэн.
- 2002-2003: Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын Магистр цол хамгаалсан.
- 2007-2008: Япон улсын Токио хотод мэргэжил дээшлүүлсэн
- 2009-2010: АНУ-ын Вашингтон хотод мэргэжил дээшлүүлсэн.
Ажилласан байдал:
- 1994-1997: МУИС-ийн Завхан сургуульд багш, Судалгаа арга зүйн төвийн эрхлэгч
- 1997-2003: Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн Хяналт Шалгалтын хэлтсийн дарга
- 2003-2004: Завхан аймгийн "Хас банк"-ны салбарын захирал
- 2004-2005: Завхан аймгийн "ХААН банк"-ны салбарын захирал
- 2005-2012: ХААН төв банкны Зээлийн газрын захирал, Дэд захирал, Гүйцэтгэх захирлын орлогч
- 2013-2016: Төрийн банкны Гүйцэтгэх захирал
- 2016-2020: Завхан аймгийн Засаг дарга
Оруулсан хувь нэмэр, санаачлагууд:
- 3891 ажлын байр шинээр бий болгож, Монгол улсын үйлдвэржүүлэлтийн зорилтыг дэвшүүлсэн.
- "Нүүдэлчдийн соёлын наадам" санаачлан зохион байгуулж, Засгийн газрын "Нүүдэлчин" фестиваль болгож өргөжүүлсэн.
- Сайн багш хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, 10 сая төгрөгөөр урамшуулдаг болсон.
- "Зөв тэмүүлэл-эх оронч манлайлал" сургалтыг зохион байгуулж, ахлах ангийн 3000 хүүхдийг хамруулсан.
- Завхан аймагт 627 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, олон сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийг шинэчилсэн.
- Загастайн давааны 67 км хатуу хучилттай замыг барьсан.
- "Ард иргэдээ сонсох аян"-ыг 4 жил хэрэгжүүлсэн.
- Арцсуурийн боомтын зэрэглэлийг нэмэгдүүлж, босоо тэнхлэгийн 1000 км авто зам, төмөр зам барих санаачилга гаргасан.
- "Уул уурхайгаас ангид аймаг" зорилтыг дэвшүүлж, 99 лицензийг 39 болгон бууруулсан.
- Малын эрүүл мэндийн цахим бүртгэлийн системийг санаачлан, 24 суманд хэрэгжүүлсэн.
Шагнал урамшуулал:
- Санхүү банкны тэргүүний ажилтан
- Монгол улсын Эдийн засгийн тэргүүний ажилтан
- Монгол улсын шилдэг банкир
- Монгол улсын шилдэг менежер
- Алтан медаль
- Алтан гадас одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Монгол улсын Гавьяат Эдийн засагч (2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор)
Нийгмийн оролцоо:
- Завхан аймгийн Залуучууд Оюутны хөгжлийн төвийн ерөнхийлөгчөөр 15 жил тасралтгүй ажиллаж, оюутан залуусаа дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулсан.
- "Оюуны наадам" математикийн олимпиадыг 20 жил тасралтгүй зохион байгуулсан.
Онцлох эшлэлүүд:
- "Аймаг бүр өөрийн онцлог давуу талдаа тулгуурлан үйлдвэрлэгч болох хэрэгтэй."
- "Орон нутагт ажлын байр бий болгохын тулд татварын бүсчилсэн бодлого хэрэгтэй."
- "Мал аж ахуйн гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд малын эрүүл мэндийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэх хэрэгтэй."
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр нь Дашбалжирын Рэнчинсүрэн, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй. Гурван охинтой, хоёр зээтэй