Jump to content

ХААН Банк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
ХААН Банк
Компанийн төрөлХувьцаат компани
Аж үйлдвэрийн салбарБанк санхүү
Байгуулагдсан1991 он
Төв байр
Улаанбаатар
,
Монгол
Удирдах хүмүүс
Т.Дарьбум (ТУЗ-ийн дарга)
Р.Мөнхтуяа (Гүйцэтгэх захирал)
ҮйлчилгээИргэдийн банк, Байгууллагын банк, Ипотекийн зээл, Хувийн банк, Кредит карт
₮529.1 тэрбум (2025)[1]
Нийт хөрөнгө₮21.9 их наяд (2025)[2]
ЭзэмшигчСавада Холдингс (40.99%)

Таван Богд Трейд ХХК (22.78%)
Д.Хулан (13.22%)
Эйч Эс Интернэйшнл (8.78%)

Олон нийт (14.23%)[3]
Ажилчдын тоо
6,000
Вэб сайтkhanbank.com

Энэхүү мэдээлэлд төрийн бус, арилжааны банкны талаар танилцуулав. Монгол Улсын Төв банкны талаарх мэдээллийг Монголбанк хуудсаас үзнэ үү.

ХААН Банк нь Монгол Улсын нийслэл Улаанбаатарт төвтэй үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк бөгөөд Монгол орны 21 аймагт байрлах 548 гаруй салбар, тооцооны төвөөрөө дамжуулан нийт айл өрхийн 82 гаруй хувьд буюу 2.9 сая харилцагчид банк санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлж байна[4]. Мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг ашиглан ХААН Банк АТМ, интернэт банк, мобайл банк болон бусад олон шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд анхлан нэвтрүүлэн Монгол орон даяар хамгийн өргөн цахим сүлжээг бүрдүүлэн ажиллаж буй бөгөөд үүгээрээ уламжлалт банкны загварыг технологийн дэвшилд суурилсан цахим банк болгон шинэчилсэн юм. Тухайлбал,

  • 1,949,154 гаруй Цахим банк хэрэглэгч̥,
  • 160 гаруй Экспресс банк,
  • 1,274 гаруй АТМ,
  • 458 гаруй Киоск машин[5]
  • 70,950 Картаар Үйлчлэгч Байгууллага,
  • 75,283 гаруй ПОС машин

2024 оны жилийн эцсийн байдлаар орон даяар хийгдэж буй интернэт банкны нийт гүйлгээний 74%, мобайл банкны гүйлгээний 97%, АТМ-ийн гүйлгээний 85%, ПОС машины гүйлгээний 43%-ийг ХААН Банк дангаар гүйцэтгэж байна.

ХААН Банк 1991 онд Хөдөө аж ахуйн хоршоологчдын банк нэртэйгээр орон даяар салбар нэгжтэй байгуулагдсан цагаасаа хойш 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. ХААН Банкны найдвартай тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, шуурхай үйлчилгээ, дэвшилтэт технологид суурилсан цахим банк, улс орон нийгмийн төлөө хийж буй ажлуудыг үнэлэн Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн хоёрдугаарт эрэмбэлээд байна. Мөн олон улсад нэр хүндтэй “The Banker”, “Euromoney", "Global Finance”, “FinanceAsia”, “Global Banking and Finance Review” сэтгүүлүүд “Монгол Улсын шилдэг банк”, “Шилдэг цахим банк”, “Шилдэг иргэдийн банк”-аар тогтмол шалгаруулж буй билээ.

Олон улсын томоохон нэр хүндтэй шагналаас гадна Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй 100 шилдэг аж ахуйн нэгж-ийг жил бүр шалгаруулдаг бөгөөд ХААН Банк сүүлийн 3 жил дараалан тус жагсаалтын эхний дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж ирсэн[6]. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар 2015 оноос хойш ХААН Банкийг Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар өргөмжилж буй бол Татварын ерөнхий газраас "Хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгж"-ийн эхний 5 байрт тогтмол орж байсан. Тус банк 2024 оны байдлаар нийт 6,000 гаруй хүнийг ажлын байраар хангасан байна[7].

ХААН Банк нь нэг шатлал бүхий улсын банкны тогтолцоо задарсан үе буюу 1991 онд орон даяар салбар нэгжтэйгээр Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын банк нэртэйгээр байгуулагдсан[8]. Улмаар улсын банкны хөдөө орон нутаг дахь хөрөнгө, үйл ажиллагааг өөртөө шилжүүлэн авч банк хувьчлагдсан ч бизнесийн үйл ажиллагаа нь төр засгийн хүчтэй нөлөөллөөс ангид байсангүй. Ингэснээр 1999 онд банк ашигт болон үйл ажиллагааны доголдолд орж, Монголбанкны эрх хүлээн авагчид шилжсэн байна. Үүний дараа 2000 онд Дэлхийнбанкны удирдлага дор банкийг эрүүлжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, тухайн үеийн Засгийн газраас банкийг өөрийн өмчлөлд авч, нэмэлт дахин хөрөнгөжүүлэх ажлыг хийсэн бөгөөд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн тусламжтай удирдлагын шинэ баг томилогдон ажиллаж эхэлсэн[9]. Олон улсын банк, санхүүгийн туршлагатай менежер, ноён Ж.Питер Морроу ХААН Банкны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд оновчтой менежмент явуулж, санхүүгийн хувьд найдвартай, тогтвортой, үр ашигтай банк болгох, улмаар хувьчлалд бэлтгэх ажлыг амжилттай удирдаж зохион байгуулсны дүнд 2003 онд олон улсын тендер зарлан хувьчилсан билээ. Тухайн үед банкны 100%-ийн хувьцааг Япон улс дахь Савада Холдингс (Sawada Holdings) компани эзэмшиж байсан бөгөөд хожим нь Таван Богд Трейд (Tavan Bogd Trade) ХХК-д нийт хувьцааныхаа 40%-ийг худалдсан.[10] Ингэснээр 2006 онд банк нэрээ өөрчлөн ХААН Банк ХХК болсон түүхтэй ба 2023 онд нээлттэй хувьцаат компани болсон.

ХААН Банкны гадаад зах зээл өргөжин АНУ, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ зэрэг орны томоохон банкуудтай харилцаа холбоо тогтоож, олон улсын мөнгөн гуйвуулгын Western Union сүлжээгээр Израиль, АНУ, Герман, Унгар, Ирланд, Их Британи, Япон, Сингапур, Франц зэрэг орноос илгээсэн мөнгийг банкныхаа өргөн сүлжээг ашиглан иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх ажлыг хэрэгжүүлж буй.

ХААН Банк бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээний хувьд ийнхүү өргөжихийн зэрэгцээ банкны бизнесийн үйл ажиллагааны цөм болсон зээлийн үйл ажиллагааг богино хугацаанд сэргээж, манай орны жижиг дунд бизнес эрхлэгчид, малчид, газар тариалан эрхлэгчид, өмчийн бүх хэвшилд ажиллагсад, нийгмийн халамж хүртэгсдийн хэрэгцээг олж харан, тэдний мөнгөний урсгалд нь тохирсон зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд бага эрсдэлтэйгээр нийлүүлж эхэлсэн. Ингэснээр хот хөдөөгийн хүн амын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд түлхэц болсон. Улмаар банк нь зөв зохион байгуулалт, хяналт бүхий зээлийн багцтай болсноор өндөр үр ашигтай ажиллаж, улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр нь нэмэгдсэн билээ.

Цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ

[засварлах | кодоор засварлах]

ХААН Банк нь Тогтвортой бизнесийн стратегийн хүрээнд харилцагчдадаа зориулан дэлхийн жишигт нийцсэн шинэ технологи, цахим бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ банкны үйлчилгээг тасалдалгүй хүргэхийн тулд техник хангамж, системүүдийн бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

ХААН банк нь бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цахимжуулаад байгаа ба харилцагчид маань салбар нэгжид биечлэн очиж авданг байсан санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг орон зай, цаг хугацааг үл харгалзан гар утаснаасаа авах боломжтой болсон нь цахим шилжилтийн томоохон жишээ билээ. 2007 онд мобайл банкийг танилцуулсан цагаасаа хойш цахим банкны салбарт тасралтгүй тэргүүлсээр ирсэн. 2024 онд цахим банкны стратегийн хүрээнд харилцагч иргэн болон байгууллагын төлбөр тооцоог холбосон цахим эко системийг үүсгэх зорилгоор иргэдийн төлбөр тооцоонд зориулсан шинэлэг шийдэл болох DigiPay цахим хэтэвч,  жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан DigiPos аппликейшн суурьтай төлбөрийн шийдэл, харилцагчийн санал, хүсэлтийг бодит цагийн горимд сонсох, харилцагчид хугацаа алдалгүй үйлчилгээ үзүүлэх Digi chatbot цахим туслахыг тус тус нэвтрүүлээд байна.

Бид 548 биет салбар нэгжээрээ дамжуулан харилцагчдадаа хүрч үйлчлэхийн сацуу Digi Go бүрэн дижитал салбаруудтай болоод байгаа юм. Энэхүү салбар нь хүний оролцоогүй бүрэн цахимжсаны дээр харилцагч биечлэн очиж авдаг бүхий л үйлчилгээг Киоск, ATM, таблет зэрэг тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар өөртөө үйлчлэн авах боломжтойгоос гадна жижиг дунд бизнес эрхлэгчид хүссэн үйлчилгээгээ авахын зэрэгцээ уулзалтыэ өрөөнд бизнес уулзалтуудаа үнэ төлбөргүй хийх боломжийг Digi Go салбараараа дамжуулан олгож байна.

Монгол орны 21 аймаг дахь 548 салбар, тооцооны төвөөрөө дамжуулан ХААН Банк харилцагчдад банк, санхүүгийн бүхий л үйлчилгээг цаг алдалгүй, найдвартай хийж гүйцэтгэх нь ХААН Банкны эрхэм зорилгуудын нэг[11]. ХААН Банк нь банкны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, банк санхүүгийн үйлчилгээг харилцагчдын сэтгэл ханамжид нийцүүлэхийг зорьдог. Одоо харилцагч өөрт ойр байрлах салбартаа очих, эсвэл цахимаар авах, санал, хүсэлтээ тус банк ны Харилцагчдын мэдээллийн төвд хандан өгөх боломжтой.

ХААН Банк бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цогцоор нь шуурхай хүргэх үүднээс 2010 онд Хувийн банк буюу Private banking үйлчилгээг бий болгож, Сигначур гэх сегмент анх нэвтрүүлжээ. Мөн жилийн дараа ХААН Приорити сегмент үүссэн. Энэхүү үйлчилгээнд нэгдсэн харилцагчдад хувийн харилцааны менежерүүд тусгайлан сэтгэлд нийцсэн банкны үйлчилгээг түргэн шуурхай байдлаар хүргэдэг. Түүнчлэн, приорити харилцагчдыг хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж оролцуулан, онцгой урамшуулал, хөнгөлөлт эдлэх эрхийг тогтмол олгож, тусгай Приорити дебит карт болон Платинум кредит картуудыг санал болгодог байна. Харин ХААН Сигначур үйлчилгээ нь завгүй амьдралын хэв маягт тохирсон дебит болон кредит карт, сэтгэлд хүрэх хөнгөлөлт урамшуулал, бизнесийн уулзалт, арга хэмжээг санал болгосон бүтээгдэхүүн аж. Мэргэшсэн харилцааны менежерүүдтэй онлайнаар уулзалт товлож Сигначур салбараар үйлчлүүлэх зэргээр олон улсын банкны салбарын жишгийг даган хөгжиж буй.

Байгууллагын банк

[засварлах | кодоор засварлах]

ХААН Банк дотоодын барилга угсралт, худалдаа, шатахууны импорт, уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Үүнд, харилцах болон хадгаламжийн данс, бизнесийн, цахим банк болон картын, гадаад төлбөр тооцооны, зээлийн болон худалдааны санхүүжилтийн үйлчилгээ багтдаг байна. Байгууллага бүр тусгайлсан харилцааны менежертэйгээ харилцаж, үйл ажиллагаандаа тохирсон олон төрлийн зээлийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийдэг.

Цахим шилжилтийн эринтэй хөл нийлүүлэн байгууллагад зориулсан цахим үйлчилгээний систем болох интернэт банк, Corporate gateway үйлчилгээнүүдийг илүү хүртээмжтэй, найдвартай хүргэн ажиллаж байна. Харилцагч байгууллагууддаа зориулан ханшийн таатай нөхцөлөөр гүйлгээний лимитийн дагуу валют арилжааны хэлцлийг интернэт банкаар хийх боломжийг бүрдүүлж өглөө. Тайлант онд тогтвортой хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд Монгол Улсын “Ногоон таксономи”-д тусгасны дагуу сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга болон бусад ангиллын томоохон төслүүдэд 142.8 тэрбум төгрөгийн ногоон санхүүжилт олгосон. Байгууллагын банкны үйлчилгээ 2024 онд байгууллагын банкны харилцагчдад олгосон корпорэйт зээлийн 51.2 хувийг сэргээгдэх эрчим хүч, барилга угсралт, үйлдвэрлэл, бөөний худалдаа, үйлчилгээ зэрэг эдийн засгийн голлох салбаруудад олгосон ногоон зээл эзэлж байна. [12]

Санхүүгийн цогц үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнээр бизнесүүдэд хөшүүрэг болж, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээхийг ХААН Банк уриалж ажилладаг. Энэ ч үүднээс жижиг дунд бизнес эрхлэгч харилцагч нартаа санхүүгийн цогц үйлчилгээ санал болгохоос гадна цаашид өсөж дэвжих, дараагийн шатанд гарахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс зөвлөх үйлчилгээ болон мэргэжлийн сургалт мэдээллээр тасралтгүй ханган ажилладаг. Үүний хүрээнд ХААН Бизнес нь жижиг, дунд бизнесүүдийг бодитоор дэмжин, цар хүрээг нь тэлж, хөгжлийн шинэ шатанд хүргэх зорилготой ба хамтын оффис буюу инкубатор төв[13], бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалт, тусгай арга хэмжээ, бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүн зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг. Энэ хүрээнд Европын холбоо, Монголын менежментийн зөвлөхүүдийн институт, Европын Сэргээн Босголт ба Хөгжлийн Банктай хамтран B2B уулзалт, хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулдаг байна[14]. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дотоодын чадварлаг бизнесийн зөвлөхүүд энэхүү арга хэмжээгээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, салбарын мэргэжилтнүүд онцлох трэнд, удирдлагын төлөвлөлт зэрэг амин чухал сэдвүүдээр ярилцдаг аж. ХААН Банк нь бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2006 онд Инкубатор төвийг санаачлан байгуулж байсан бөгөөд 2018 оноос Жижиг дунд бизнесийг дэмжих төв болгон өргөжүүлсэн[15]. 2024 онд жижиг дунд бизнесийн банк нь Монгол орны өнцөг булан бүрд үйл ажиллагаагаа явуулж буй бизнес эрхлэгч нартаа банк санхүүгийн үйлчилгээ болон бусад дэмжих хөтөлбөрийн хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотод шинээр 7 “Бизнес төв”, орон нутагт 22 “Бизнес төв”-ийг ашиглалтад оруулснаар өдгөө Улаанбаатар хотод нийт 18, орон нутагт 24 “Бизнес төв” харилцагчдад үйлчилж байна.

ХААН Банк Тогтвортой хөгжлийн загварыг дараах байдлаар тодорхойлон ажиллаж байна.

ХААН Банк боловсрол, соёл урлаг, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, байгаль орчны хамгаалал, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих, ядуурлыг бууруулах зэрэг чиглэлийн төсөл, хөтөлбөрийг нэгтгэж, системтэйгээр зохион байгуулах зорилгоор хувийн хэвшлүүдээс анхлан дэргэдээ 2007 онд ХААН Банк Санг[16] байгуулсан. ХААН Банк сан нь Банкны тогтвортой хөгжлийн бодлогын үндсэн чиглэлийн нэг хэсэг бөгөөд Тогтвортой нийгмийн хөрөнгө оруулалт гэсэн чиглэлд багтаж, нийгмийн хариуцлагын ажлуудыг хэрэгжүүлдэг нэгж юм. ХААН Банк сан нийгмийн хариуцлагын ажлуудаа тодорхой стратеги, төлөвлөгөөний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс доорх 7 чиглэлд бодлого чиглэлээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Хүүхэд залуусын боловсролыг дэмжих
  • Нийгмийн эмзэг бүлгийг дэмжих
  • Тогтвортой хөгжлийн 17 зорилгод хувь нэмрээ оруулах
  • Олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах
  • Орон нутгийн хөгжлийг дэмжих
  • Байгаль орчноо хамгаалах
  • Соёл урлагийг дэмжих

2024 оны байдлаар нийт 523 орчим төсөл, хөтөлбөрийг 16.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.[17]

Компанийн нийгмийн хариуцлага

[засварлах | кодоор засварлах]

ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд үндэсний хэмжээнд томоохон төслүүдийг тогтвортой хэрэгжүүлж ирсэн. Эрүүл мэндийн "Хавдрын эсрэг үндэсний аян"[18]-ыг Хавдар судлалын үндэсний төв-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран 2012 оноос хойш жил бүр зохион байгуулж байна[19]. Өнгөрсөн хугацаанд нийт 150,000 гаруй хүнийг хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 667 тохиолдлыг илрүүлэн, 540 гаруй яаралтай мэс ажилбар гүйцэтгэжээ. Харин "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"[20]-нд ХААН Банк Сангаас гадна П.Н.Шастины нэрэмжит улсын III эмнэлэг[permanent dead link] хамтарч, хүрээнд мэргэжлийн эмч нар хөдөө сумдад очиж үнэ төлбөргүй оношилгоо хийж̤ энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл өгдөг. ХААН Банк Сангаас мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд 2007 оноос хойш ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж, оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 2,260 оюутны сургалтын төлбөрийн тодорхой хувийг хөнгөлжээ.[21]

Тогтвортой хөгжил

[засварлах | кодоор засварлах]

“Хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулна” гэх эрхэм зорилгынхоо дагуу ХААН Банк Сан банкны хэмжээнд тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлагын бодлогуудыг авч хэрэгжүүлдэг. ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2016 оноос эхлэн Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас тодорхойлсон Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийн 17 зорилгыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Улмаар хоёр жилийн дараа НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд нэгдэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг банкны үйл ажиллагааны үе шат бүхэнд шингээж, хэрэгжүүлэхээр олон улсын туршлагыг судалж буй. Ингэхдээ, Тогтвортой санхүүжилт, Тогтвортой үйл ажиллагаа, Тогтвортой нийгмийн хөрөнгө оруулалт, Тогтвортой хамтын ажиллагаа зэрэг үндсэн чиглэлүүд барьж хөрөнгө оруулалтаа жил бүр нэмэгдүүлж[22] байна. Түүнчлэн өдөр тутмын үйл ажиллагаандаа ногоон ажлын байрны зарчмыг баримтлах, эко бизнес, ногоон санхүүжилтийг дэмжих болон хүний эрхийг дээдлэн урт хугацаанд тогтвортой ажиллах зэрэг эрхэм зорилгуудыг өмнөө тавин хэрэгжүүлж эхэлсэн. ХААН Банк 2019 онд дотооддоо мөрдөн ажиллах анхны “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлсэн явдал билээ.[23]

ХААН Банк Сан Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнесийг дэмжих, “ногоон” тодотголтой бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгох замаар тэдний хариуцлагатай үйл ажиллагаа, хэрэглээний тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг.

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named ХААНБанк2025
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named ХААНБанк2018
  3. "ХААН БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД". khanbank.com. Эх хувилбараас архивласан: 2025-10-27. Татаж авсан: 2025-10-27.
  4. "ХААН Банкны товч танилцуулга. 2020". Эх хувилбараас архивласан: 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.
  5. "ХААН Банк, Монголын банкны холбоо". Эх хувилбараас архивласан: 2018-10-03. Татаж авсан: 2020-05-26.
  6. Монгол Улсын 2019 оны ТОП100 ААН-үүд тодорлоо.
  7. "ХААН Банк 2019 онд хамгийн олон хүнийг ажлын байраар хангасан аан-ийн нэг боллоо". Эх хувилбараас архивласан: 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.
  8. "ХААН Банк, Монголын банкны холбоо". Эх хувилбараас архивласан: 2018-10-03. Татаж авсан: 2020-05-26.
  9. "ХААН Банкны товч танилцуулга. 2020". Эх хувилбараас архивласан: 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.
  10. "ХААН Банкны хувьцаа эзэмшигчид - 2020". Эх хувилбараас архивласан: 2020-06-15. Татаж авсан: 2020-06-15.
  11. "ХААН Банкны Эрхэм зорилго. Бидний тухай". Эх хувилбараас архивласан: 2020-06-08. Татаж авсан: 2020-06-08.
  12. ХААН Банк жилийн тайлан 2024 (2025-10-27). "ХААН Банк жилийн тайлан 2024" (PDF). Khan Bank. Эх хувилбараас (PDF) архивласан: 2025-04-24. Татаж авсан: https://www.khanbank.com/uploaded/documents/2025/Apr/20250424091401026387-Khan_Bank_jiliin_tailan_2024.pdf. {{cite web}}: Check date values in: |access-date= (help); External link in |access-date= (help)CS1 maint: numeric names: authors list (link)
  13. ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв үүдээ нээлээ. 2019.03.22/
  14. Т.Хулан: Зөвлөх үйлчилгээ авсан компаниудын борлуулалт 25 хувиар, бүтээмж 40 хувиар өссөн
  15. ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв үүдээ нээлээ
  16. "ХААН Банк Сан. Компанийн нийгмийн хариуцлага". Эх хувилбараас архивласан: 2022-10-05. Татаж авсан: 2020-06-14.
  17. "Тогтвортой хөгжлийн тайлан - 2024. ХААН Банк" (PDF) (PDF). Татаж авсан: 2025/10/27. {{cite web}}: Check |archive-url= value (help); Check date values in: |access-date= (help)CS1 maint: url-status (link)
  18. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 10 дахь жилдээ хэрэгжүүлнэ.
  19. ХААН Банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Азийн шилдэг байгууллагаар тодорлоо Archive 2019.11.17
  20. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Увс аймгаас эхэллээ.
  21. "ХААН Банк 100 оюутанд тэтгэлэг олгоно. 2024". Татаж авсан: 2025-10-27. {{cite web}}: Check |archive-url= value (help)CS1 maint: url-status (link)
  22. "Тогтвортой хөгжлийн жилийн тайлан". Эх хувилбараас архивласан: 2020-06-09. Татаж авсан: 2020-06-09.
  23. "Тогтвортой хөгжлийн тайлан - 2019. Хуудас-10, ХААН Банк" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.