Дамбадаржаагийн Батжаргал
Дамбадаржаагийн Батжаргал (1966 онд төрсөн) Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1989 онд МУИС-ийн математикийн ангийг төгссөн.
1989-2002 онд Төв банканд эдийн засагч, зээлийн мэдээллийн сангийн ажилтан.
2002 онд Васедагийн Их сургууль магистраар төгссөн.
2002-2006 онд Япон дахь Монгол Улсын ЭСЯ-нд худалдаа эдийн засгийн 1-р нарийн бичгийн дарга, зөвлөх.
2006-2007 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар Гадаад бодлого хариуцсан референт.
2007-2008 онд ҮХЯ-ны Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга.
2008-2009 онд ГХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал
2009-2011 онд Япон дахь Монгол Улсын ЭСЯ-нд худалдаа эдийн засгийн зөвлөх.
2011-2013 онд Монгол Улсын Осака дахь Ерөнхий Консул /Анхны/.
2013-2015 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх.
2015-2016 онд ГХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт зөвлөх.
2016 оноос Япон дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх.
2017 оноос Япон дахь Монгол Улсын Түр хамаарагч.
2018 оны 5-р сараас Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд
Дипломат цол: Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин.