Дамбын Дамдинсүрэн
Appearance
Дамбын Дамдинсүрэн | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | жүжигчин |
Дамбын Дамдинсүрэн БНМАУ-ын Ардын Жүжигчин 1966.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1924-1938 онд үлгэр жишээ клубт,
- 1938-1943 онд цэргийн театрт,
- 1943-1988 онд УДАТ-т жүжигчнээр ажиллажээ.
Монголын орчин цагийн тайз, дэлгэцийн урлагийн тулгын чулууг тавилцсан ахмад уран бүтээлч байжээ.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Урлагийн байгууллагад 50 гаруй жил ажиллахдаа
Тайзны бүтээл
[засварлах | кодоор засварлах]- “Талын баатар”-ын Наваан,
- “Цолмон”-гийн Чойбалсан,
- “Тожоо жолооч”-ийн Насан,
- “Шинэ байшинд”-ын Насанбат,
- “Хоёр эзний нэг зарц”-ын Панталин,
- “Кремлийн цаг”, “Буутай хүн”, “Хувьсгалын нэрээр”-ийн Ленин,
- “Хар санаа, хайр сэтгэл”-ийн Гоф, зэрэг үндэсний болоод сонгодог хийгээд Зөвлөлтийн шилдэг жүжиг,
Дэлгэцийн бүтээл
[засварлах | кодоор засварлах]- “Энэ хүүхнүүд үү”-гийн Дорж,
- “Түмний нэг”, “Хүний мөр”-ийн Магсар,
- “Нүгэл буян”-ы данжаад зэрэг киноны дүрүүдийг чадварлаг бүтээжээ.
- "Тунгалаг Тамир" -н улаач өвгөн
- "Аман хуур"
- "Тод магнай"
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1957-10-17. №87/,
- БНМАУ-ын Ардын Жүжигчин /1966-11-11. №145/,
- Сүхбаатарын одон,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2 удаа,
- Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.