Jump to content

Данзаннямын Даваахүү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Данзаннямын Даваахүү (1951 оны бар жилийн 2-р сарын 15-нд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн ) -Монгол Улсын Тод манлай уяач, Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Малчин, XX зууны манлай хүлэгч.

Эцэг М.Данзанням нэгдэл нийг­мийн олон адуутай айл байжээ. Эцэг нь хөдөө мал дагуулах гэж үздэг байжээ. Эхийн талынхан сумын албан хаагчид сургууль соёлын мөр хөөлгөх санаатай байсан гэдэг. Төв аймгийн Баянцагаан сумын тавдугаар ангидаа уг нь 14 хоног суугаад хөдөө гэр рүү­гээ оргочихсон гэж тэрээр дурсан ярьдаг.

1961 онд Улсын наадамд хурдны морь унаж 8-р байранд орж байжээ.

Түүнээс хойш адууны л захад явасаар нас бие гүйцээд цэ­рэгт мордож Дорнодод барилгын цэргийн 030 дугаар ангид алба хаажээ. Цэрэгт байхдаа анх морь уралдуулж аймгийн наадамд айрагдуулсан түүхтэй.

Цэргээс халагдаж ирээд оройгоор аравдугаар ангиа төгссөн байна. Улмаар тэрээр рентген техникчийн гурван сарын курст суугаад Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт Рентген техникчээр дөрвөн жил ажилласан юм.

Батлан хамгаалахад туслах нийгэмлэг Монгол төрийн наадмын түрүүг ганцхан их наснаас бусад бүх насанд авчихсан үе байжээ. Их насны морь сайн уядаг хүн хайгаад түүний эцгийг уяачаар авах гэтэл тэрээр нас өндөр тул хүүг минь ав гээд тэр албан ёсоор 1977 оны намар уяач болжээ. 1980 онд гурван жил дараалан их насны морины түрүүг тэр авч байжээ. 1980 онд дээд гурван насны түрүүг хамаад авсан түүхтэй. Тэрээр 1980 оны арванхоёрдугаар сард морин уралдаанаар спортын мастер анх авчээ.

Д.Даваахүү мөн үндэсний бөхөөр барилдаж “Алдар” нийгэмлэгт цэргийн заан болж байв. Төв аймгийнхаа спартакиадад гурван ч удаа түрүүлж явсан байна. 1973 онд аймгийн арслан болсон ажээ.