Дашдоржийн Бадраа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Дашдоржийн Бадраа (1974 - 2006 оны 6 сарын 15) нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга агсан төрийн түшмэл юм.

Намтар[засварлах | edit source]

Д.Бадраа 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1982-1992 онд Зөвлөлтийн 3-р дунд сургууль (одоогийн Орос 3), 1992-1996 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуульд суралцан төгсч, 2001-2002 онд Австралийн Үндэсний их сургуульд эдийн засгийн хөгжлийн магистр болсон.

1996-1999 онд Монгол банкинд Хянан шалгагч, 1999-2000 онд Сэргээн Босголтын Банкинд Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч, эрх хүлээн авагчийн орлогч, 2002-2004 онд Монголбанкны Бодлого зохицуулалтын хэлтсийн захирал, 2004-2006 онд Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. 2006 оны 1 сарын 25-наас УИХ-ын томилгоогоор Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдон ажиллаж байгаад 2006 оны 6 сарын 15-нд алагджээ.

Аллага[засварлах | edit source]

Тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлыг хүлээн авмагц, тэр үед хуулийн цоорхойн улмаас маш олширч, иргэдийг ихээр хохироож байсан Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд шалгалт явуулж эхэлсэн бөгөөд уг шалгалтаар тун олон зөрчил илрүүлсэн. Тэрхүү шалгалтын талаар түүнтэй зөрчилдсөн "Гэр хорооллын барилгажилт" ХЗХ-ны захирал Ц.Түмэнгэрэл 2006 оны 6 сарын 15-ны өдрийн өглөө 9 цагийн орчимд Д.Бадрааг ажилдаа ирэх үед үүдэнд нь хүлээж байгаад хутгалж хөнөөжээ. Ц.Түмэнгэрэл уг хэргийнхээ төлөө цаазаар авахуулсан юм.