Дашдэлэгийн Ишдоо

Дашдэлэгийн Ишдоо нь (1922 онд төрсөн, 1994 онд нас барсан) Алтан гадас одонт хуульч, өмгөөлөгч хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Д.Ишдоо нь 1922 онд Дорноговь аймгийн Дэлгэрхэт сумын нутаг Борхошуу гэдэг газар төржээ. Бага насандаа Чойрын хийдэд шавилан сууж байжээ.

1942 онд цэргийн алба хаасан бөгөөд 1945 оноос Дорноговь аймгийн цагдан сэргийлэх хэлтэст цагдаа, бага дарга, хэсгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч хийж байв.

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

  • 1953 оноос Эрдэнэ сумын хэсгийн шүүгч хийж байсан.
  • 1955 онд Зүүнбаянд шүүгчээр нэг жил ажиллажээ.
  • 1956 оноос Айраг суманд шүүгч хийв.
  • 1958 оноос Дорноговь аймгийн шүүгч хийжээ.
  • 1959 оноос Хэнтий, Дорноговь аймгийн хяналтын туслах прокурор хийжээ.
  • 1968-1983 онд Дорноговь аймгийн хууль зүйн зөвлөгөө өгөх газарт эрхлэгч, өмгөөлөгчөөр ажиллажээ.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Алтан гадас одон
  • Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн медаль
  • Хууль зүйн албаны тэргүүний ажилтан