Делигийн их сургууль

Делигийн Их сургуулийн таних тэмдэг

Делигийн Их сургууль (англи. University of Delhi, хинди दिल्ली विश्वविद्यालय) - Энэтхэгийн нийслэл Дели хотод байрладаг улсын Их сургууль. 1922 оны 5-р сарын 1-нд байгуулагдаж 2022 онд 100 жилээ тэмдэглэсэн Энэтхэгийн нэр хүндтэй болон алдартай боловсролын байгууллага юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Гэгээн Стивен-St. Stephen’s (1881), Хинду-Hindu (1899) болон Рамжас-Ramjas (1917 г.) гэсэн гурван коллеж нэгдэж Делигийн Их сургуулийн суурь болсон юм.

Их сургуулийн түүх: http://www.du.ac.in/uploads/new-web/DU-CENTENARY_Brochure_1.pdf

Тус Их сургууль Дели хотын умард болон өмнөд хэсэгт хоёр кампустай ажээ.

Делигийн Их сургуулийн спортын цэнгэлдэх хүрээлэн

Их сургуулийн гайхалтай өсөлтийн хувьд факультет, тэнхим, коллежийн тоо, төв, дотуур байр нь дэд бүтцийг илэрхийлдэг мөн оюутны тоо нь зохих хэмжээгээр нэмэгдэж байгаа нь хамарсан академик хөтөлбөрүүд их сургууль, аспирантур, докторантуртай холбоотой.

Алдартай багш, төгсөгчид[засварлах | кодоор засварлах]

  • Брауэн, Мартин- (Martin Brauen, 1948 онд төрсөн) - Швейцарын Төвөд, Бутан судлаач.
  • Важпейи, Кайлаш- (англи. Kailash Vajpeyi; 1936-2015) - Энэтхэгийн яруу найрагч, нийтлэгч.
  • Гопал Кришна Госвами- (англи. Gopal Krishna Goswami; төрөхөд нь өгсөн нэр Гопа́л Кри́шна Кха́нна, англи. Gopal Krishna Khanna; 1944 онд төрсөн)- Кришна шашны томохон төлөөлөгч.
  • Дикшит, Шейла -(англи. Sheila Dikshit, хинди शीला दीक्षित, 1938-2019) - Энэтхэгийн улс төрч.
  • Кумар, Мейра -(англи. Meira Kumar, хинди मीरा कुमार; 1945 онд төрсөн) - Энэтхэгийн улс төрч.
  • Малхотра, Ажай-(англ. Ajai Malhotra; 1953 онд төрсөн) - Энэтхэгийн дипломат.
  • Палат, Мадхаван Кежкепат
  • Хан, Шахрух- Энэтхэгийн алдартай кино жүжигчин.

Албан ёсны цахим хаяаг: http://www.du.ac.in/