Денис Фонвизин

Денис Фонвизины хөрөг зураг

Денис Фонвиизин (орос. Дени́с Ива́нович Фонви́зин, 1745 оны 4-р сарын 14-нд Москва хотод төрсөн— 1792 оны 12-р сарын 1-нд Санкт-Петербургт нас барсан) — оросын хатан хаан II Екатеринагийн үеийн уран зохиолч, хэлзүйч, оросын хошин шог зохиолыг үүсгэн байгуулагч. Оросын дипломат байгууллагыг Никита Панин удирдаж байх үед нарийн бичгийн дарга байсан. Сенатор, Москвагийн Их сургуулийн захирал Павел Фонвизины том ах нь юм.