Дмитрий Муратов
Дмитрий Муратов (орос бүтэн нэр нь: Дмитрий Андреевич Муратов. 1961 оны 10-р сарын 29-нд ЗХУ-ын Куйбышев /өнөөгийн Самара/ хотод төрсөн) — оросын сэтгүүлч, хүний эрхийг хамгаалагч. Оросын «Новая газета» (1995-2017, 2019-2023 онуудад) сонины ерөнхий редактораар ажилласан бөгөөд тус сонинг үүсгэн байгуулагчдын нэг юм.
2021 оны Нобелийн энхтайвны шагнал хүртсэн. Энэхүү шагналыг «ардчилал, энхтайвны нөхцөлийг бүрдүүлдэг хүний үзэл бодлоо илэрхийлэх явдлыг хамгаалахад оруулсан хувь нэмрийг үнэлж олгосон» (ОХУ-ын үед уг шагналыг хүртсэн анхны хүн бөгөөд Зөвлөлтийн үеийг оруулаад тооцвол Андрей Сахаров, Михаил Горбачёв нарын араас 3 дахь шагналтан болсон юм).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Дмитрий Муратов 1961 оны 10-р сарын 29-нд Куйбышев хотод төрсөн. 1983 онд Куйбышевын нэрэмжит Улсын Их Сургуулийн хэл зүйг ангийг дүүргэж, 1983-1985 онд Зөвлөлтийн армид холбооны ангид цэргийн хугацаат алба хаасан.
1985-1987 онд Цэргийн алба хаасны дараа тэрээр "Волжский комсомолец" сонинд ажиллаж эхэлсэн байна. 1987 онд "Комсомольская правда" сонины хэлтсийн дарга болсон. 1990 онд тэрээр тус сонины мэдээллийн албаны редактор болоод 1992 оны 11-р сард тэрээр "КП" сониноос гарч, нэгэн зэрэг сонины редакцийн шинэ бодлоготой санал нийлэхгүй байгаа сэтгүүлчдийг багтаасан "6-р давхар" сэтгүүлчдийн нэгдэл үүсгэн байгуулжээ. Дараа жил нь тус нөхөрлөл 1993 оны 4-р сарын 1-нд анхны дугаар нь хэвлэгдсэн "Шинэ өдөр тутмын сонин"-ыг (орос. Новая ежедневная газета) үүсгэн байгуулжээ. Муратов редакцийн зөвлөлд орж, ерөнхий редакторын орлогч болсон юм.
1994 оны 12-р сараас 1995 оны 1-р сар хүртэл тэрээр Чеченьд болсон байлдааны бүсэд сонины тусгай сурвалжлагчаар ажилласан. 1995 оны 2-р сард тэрээр тус сэтгүүлийн ерөнхий редактор болсон бөгөөд тэр үед "Шинэ өдөр тутмын сонин" нэрээ солж зөвхөн "Шинэ сонин" (орос. Новая Газета) болжээ. Хэсэг хугацаанд Муратов сонинд ажиллахаас гадна телевизид нэвтрүүлэг хөтөлж байсан.
2004 онд Оросын «Яблоко» хэмээх ардчилсан намд элссэн байна. 2005 онд «Крокодил» сонины эзэмшигчийн нэг болсон боловч 2008 онд энэхүү шинэчилсэн хэвлэлийн үйл ажиллагааг зогсоосон байна.
2019 оны 6-р сарын 8-нд Иван Голуновыг (Оросын удирдлага дахь авилгын асуудлаар бичдэг сэтгүүлч) урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүх хурлын өмнө Муратов, "Москвагийн цуурай" (орос. Эхо Москвы) радиогийн ерөнхий редактор ардчилсан үзэлтэй гэгддэг Алексей Венедиктовын хамт Иван Голуновын эрхийг хамгаалах ажилд оролцсон байна.
2023 оны 9-р сарын 1-нд ОХУ-ын Хууль зүйн яам Дмитрий Муратовыг "гадаадын агент" гэж албан ёсоор зарлаад байна.
Улс төрийн байр суурь
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Ерөнхийлөгч Владимир Путины хэрэгжүүлж буй бодлого, түүнчлэн ТУХН-ийн орнуудын бусад удирдагчдын бодлоготой санал нийлэхгүй байгаагаа олон удаа илэрхийлж байсан. Тодруулбал, 2014 оны 3-р сард ОХУ Крымийг өөртөө нэгтгэхийг эсэргүүцсэн уриалгад, 2020 оны 9-р сард Белорусын одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцэх жагсаалыг дэмжсэн захидалд гарын үсгээ зурсан юм.
2016 онд тэрээр ОХУ-ын 7-р сонгуулийн Төрийн Думын сонгуульд "Яблоко" улс төрийн намын итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан. 2018 онд Муратов ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Григорий Явлинский болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дэмжих Олон нийтийн штабын хамтарсан даргаар ажиллаж байсан.
2021 оны 1-р сард тэрээр Алексей Навальныйг суллахыг шаардсан өргөдлийг дэмжсэн байна.
- 1961 онд төрсөн
- Амьд хүн
- 20-р зууны зохиолч
- 21-р зууны зохиолч
- Дайны сурвалжлагч
- ЗХУ-ын сэтгүүлч
- Зөвлөлтийн иргэн
- Москвагийн хүн
- Яблоко Намын гишүүн
- Оросууд
- Оросын Нобелийн шагналтан
- Оросын сэтгүүлч
- Оросын хүндэтгэлийн одон шагналтан
- Сонины ерөнхий эрхлэгч
- Сонины сэтгүүлч
- Хүндэт легионы гишүүн (рыцарь)
- Найрамдлын одон шагналтан
- Энхтайвны Нобелийн шагналтан