Довдонгийн Дашжамц

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Довдонгийн Дашжамц (1954 оны 7 сарын 11-нд төрж, 2018 онд нас барсан) нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, үндэсний бөхийн улсын өсөх идэр начин цолтой бөх.

Намтар[засварлах | edit source]

Дашжамц 1972 онд хугацаат цэрэгт татагдаж, Дорнод аймгийн хилийн цэргийн 032-р ангид алба хаажээ. 1975 оноос "Хүч" нийгэмлэгийн тамирчин болж, улмаар тус нийгэмлэгт самбо, жүдо, үндэсний бөхийн дасгалжуулагчийн ажил эрхэлж байв. 1980 онд Москвагийн олимпын жүдо бөхийн төрөлд хүч үзэж байсан түүхтэй. 1998 оноос "Хилчин" спорт хорооны дарга, дасгалжуулагчаар ажиллаж, 2003 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч цол хүртжээ.

Амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
1981 АХ-ын 60 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Д.Баяраагаар тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн. 512
1982 АХ-ын 61 жилийн ойн баяр наадамд улсын начин Г.Жалаагаар тав даван шөвгөрч начин цолоо батлан "Өсөх идэр" чимэг нэмсэн. 512