Jump to content

Доминик Бартон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Доминик Бартон

Доминик Бартон (англи. Dominic Barton, 1962 онд Уганда улсад төрсөн), мөн хятад Bao Damin (хятад: 鲍达民) нэртэй Угандад төрсөн канадын ажил хэрэгч, нийтлэгч, дипломат хүн. McKinsey & Company компаний гүйцэтгэх захирал.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Д.Бартоны эцэг Уганда улсын Муконо хотод шашны номлогч, эх нь сувилагч байхад тэнд төрсөн байна. Түүнийг 7 настай байхад гэр бүл нь Канад руу нүүжээ.

Тэрээр дунд сургуулиа төгсөөд Бритиш Коламбиа Их сургуульд (University of British Columbia) сурч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. Дараа нь Родсын тэтгэлэг авч Оксфордын Их сургуулийн Брансноүс коллежид (Brasenose College at Oxford University) сурч Эдийн засгийн MPhil зэрэг хүртсэн байна.

Сургуулиа дүүргээд тэрээр хэсэг хугацаанд N M Rothschild & Sons компаний Лондон дахь салбарт санхүүгийн шинжээчээр ажилласан.

1986 онд McKinsey & Company -ний Торонто хот дахь офисст ороод 11 жил удирдах асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажилласан байна.

Доминик Бартон 1997-2004 онд Сөүл дахь McKinsey & Company төлөөлөгч, 2004-2009 онд Шанхай дахь төлөөлөгчийн гэзрын тэргүүлж байжээ.

2019-2021 онд Бээжин суугаа Канадын Элчин сайдаар ажилласан.

2021 оны арванхоёрдугаар сард Бартоныг Рио Тинтогийн шинэ ТУЗ-ийн даргаар томилж, 2022 оны тавдугаар сараас эхлэн ажиллахаар болсон нь 2022 оны дөрөвдүгээр сард компанийн ТУЗ-д орсон.

2023 оны 7-р сарын 10-11-нд Улаанбаатар хотноо болсон "Монголын Эдийн засгийн чуулган" -нд оролцож үг хэлсэн.