Рио Тинто групп
Рио Тинто групп (англи.- Rio Tinto Group ) нь төмрийн хүдэр, зэс, алмаз, алт, уран олборлодог Англи-Австралийн үндэстэн дамнасан, дэлхийн хоёр дахь том металл, уул уурхайн корпораци бөгөөд "BHP"-ийн дараа ордог. Тус компани нь 1873 онд үндэстэн дамнасан хөрөнгө оруулагчдын консорциум Испанийн засгийн газраас Испанийн Андалусиа мужийн Хуэлва дахь Рио Тинто голын эрэг дахь уурхайн цогцолборыг худалдаж авснаар анх байгуулагдсан түүхтэй. Тэр цагаас хойш тус компани нь хөнгөн цагаан, төмрийн хүдэр, зэс, уран, алмаз зэрэг олон түүхий эдийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орохын тулд олон тооны нэгдэл, худалдан авалтын үр дүнд өргөжин тэлж ирсэн байна.
Ту групп нь уурхай, хайлуулах, боловсруулах үйлдвэр, борлуулалтын төв, өгөгдлийн удирдлагын төв, судалгаа хөгжлийн лаборатори, хиймэл оюун ухааны төв ажиллуулах зэргээр дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулж байна.
2011 оны 12-р сарын 13-нд бие даасан арбитр Айвенхоу Майнз (одоо Туркойз Хилл Ресурс гэгддэг) компанийн 49 хувийг эзэмшиж байсан Рио Тинтогийн 16 тэрбум долларын өртөгтэй Канадын группын "хорт Боб" хочтой Роберт Фрийдландыг захирлын албан тушаалаас нь буулгаж өөрсдийн хүмүүсээ томилсон юм. Дэлхийд алдартай зэсийн томоохон ордуудын нэг болох Оюутолгойг Айвенхоу Монголд олборлосон. 2012 оны нэгдүгээр сарын 28-нд Рио Тинто Айвенхоу Майнзыг хяналтандаа авч, удирдлагыг нь огцруулсан.
Тус группийн хөрөнгийн 43 хувь АНУ, Канадад төвлөрдөг бөгөөд 33 хувь нь Австралид, үлдсэн нь Африк, Индонези, Өмнөд Америк болон Европын улсад байршдаг юм байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус группийн салбаруудад 55 мянга гаруй ажилтан ажиллаж буй.
Өдгөө тус компанийн төв Лондон хотод байдаг ч менежментийн гол төв нь Австралийн Мельбурн хотод байдаг ажээ.
Өнөөгийн байдлаар Доминик Бартон тус гуппыг тэргүүлж байна.
Охин компаниуд
[засварлах | кодоор засварлах]Тус компани нь зургаан тивд үйл ажиллагаа явуулдаг ч гол төлөв Австрали, Канадад төвлөрсөн бөгөөд уул уурхайн үйл ажиллагаагаа бүрэн болон хэсэгчлэн эзэмшдэг охин компаниудын цогц сүлжээгээр дамжуулан эзэмшдэг.
- Energy Resources of Australia – 68.4%
- Hathor Exploration – 100%
- QIT-Fer et Titane – 100%
- Dampier Salt – 68.4%
- Iron Ore Company of Canada – 58.7%
- Pacific Aluminum – 100%
- Richards Bay Minerals – 74%
- Монголд: Turquoise Hill Resources – 51%
- Захиралуудын Удирдах Зөвлөл
- Гүйцэтгэх захиралууд
- Simon Thompson, /1958 онд төрсөн/ 2021 оны 3 дугаар сарын 3-наас Удирдах Зөвлөлийн дарга
- Jakob Stausholm, /1968 онд төрсөн/ гүйцэтгэх захирал
- Захиралууд
- Megan Clark AC
- Hinda Gharbi
- Simon McKeon AO
- Simon Henry
- Jennifer Nason
- Sam Laidlaw
- Ngaire Woods CBE
- Гүйцэтгэх захиралууд
Албан ёсны цахим хаяг: https://www.riotinto.com/mn-mn/mn/about
Энэ аж ахуйн нэгжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.