Дора Бүүтби

Дора Бүүтби

Дора Бүүтби

Теннис
Төлөөлдөг улс: Их БританиИх Британи Их Британи
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Пенелоп Дора Харви Бүүтби
Төрсөн огноо 1881 оны 8 сарын 2
Төрсөн газар Финчли, Миддлсекс
Нас барсан огноо 1970 оны 2 сарын 22
Нас барсан газар Хаммерсмит, Лондон
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Лондон 1908 эмэгтэй ганцаарчилсан

Пенелоп Дора Харви Бүүтби (Англи: Penelope Dora Harvey Boothby, 1881 оны 8 сарын 2 – 1970 оны 2 сарын 22) нь Английн теннисчин юм. Тэрээр Миддлсексийн Финчлид төржээ. Бүүтби 1909 оны Вимблдоны аварга бөгөөд 1908 оны Лондоны олимпоос мөнгөн медаль хүртжээ. Дора Лондоны Хаммерсмитэд 1970 онд нас нөгчсөн ажээ.

Их Дуулгын амжилт[засварлах | кодоор засварлах]

Вимблдон[засварлах | кодоор засварлах]

  • Ганцаарчилсан төрлийн аварга: 1909
  • Ганцаарчилсан төрлийн дэд аварга: 1910, 1911

Их Дуулгын шигшээ тоглолтууд[засварлах | кодоор засварлах]

Ялсан (1)[засварлах | кодоор засварлах]

Он Тэмцээн Өрсөлдөгч Оноо
19091 Вимблдон Агнес Мортон 6–4, 4–6, 8–6

1Энэ нь 1908 оны аварга Шарлотт Күүпер Стерритэй тоглох өрсөлдөгчийг шалгаруулах шувтаргын тоглолт байсан бөгөөд тэр үед өмнөх жилийн аварга нь шигшээ тэмцээнд шууд шалгардаг байв. Гэвч Стерри аваргаа хамгаалахаар ирээгүй тул Бүүтби аварга болжээ.

Ялагдсан (2)[засварлах | кодоор засварлах]

Он Тэмцээн Өрсөлдөгч Оноо
1910 Вимблдон Доротеа Дугласс Ламберт Чэмберс 6–2, 6–2
1911 Вимблдон Доротеа Дугласс Ламберт Чэмберс 6–0, 6–0