Доржийн Анар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Доржийн Анар нь Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, 1992 онд төрсөн, улсын харцага цолтой бөх юм.

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт
2015 Дөрвийн даваанд Улсын аварга Г.Эрхэмбаярыг давж, тавын даваанд Улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон.
2016 Дөрвийн даваанд улсын начин Б.Сугаржаргалыг давж, Тавын даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж барилдан давж " Монгол Улсын Начин " цолыг хүртээд зургаагийн даваанд энэхүү наадамд мөн " Монгол Улсын Начин " цолны болзол хангасан аймгийн арслан Б.Бат-Өлзийтэй тунаж барилдан өвдөг шороодсон.
2019 АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Серикээр дөрөв, улсын начин Д.Амарсайханаар тав, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр зургаа давж " Улсын харцага " цол хүртсэн.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2012 Дорнод аймгийн баяр наадамд сумын заан Э.Мөнхзоригттой тунан барилдан давж

" Аймгийн начин " цол хүртсэн.

256
2014 Дорнод аймгийн баяр наадамд барилдсан хүчит 256 бөхөөс Цагаан-овоо сумын харъяат аймгийн начин

Д.Ариунмөрөнгөөр 8 даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн

256
2016 Дорнод аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Ариунмөрөнд өвдөг шороодон үзүүрлэсэн. 256