Доржийн Золбаяр
Appearance
Доржийн Золбаяр нь зохиолч, найруулагч, зураглаач, эвлүүлэгч, редактор, продюссер хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Доржийн Золбаяр нь 1972 оны 7 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч, коммандын офицер мэргэжлээр
- 1998 онд Кино Урлагийн дээд сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Кино, мюзиклын бүтээл
[засварлах | кодоор засварлах]- 1996 онд “Амур” уран сайхны кино. Найруулагч.
- 1998 онд “Нэгэн шөнийн явдал” уран сайхны кино. Найруулагч.
- 1999 онд “Алуурчин бэлтгэх дамжаа” уран сайхны кино. Продюссер.
- 2001 онд “Янаг дурлалын дууль” уран сайхны кино. Найруулагч, эвлүүлэгч.
- 2001 онд “Шар хэвлэл, нөхөд ба дайсан” баримтат кино. Зураглаач.
- 2002 онд “Ээждээ л үнсүүлэхсэн” уран сайхны кино. Найруулагч, Зураглаач, эвлүүлэгч.
- 2002 онд “Шөнө шөнөөсөө ялгаатай юу” уран сайхны кино. Зураглаач.
- 2002 онд “Сэргээш-1” хошин кино мюзикл. Зураглаач. Эвлүүлэгч.
- 2003 онд “Сэргээш-2” хошин кино мюзикл. Зураглаач. Эвлүүлэгч.
- 2003 онд “Мөргөлийн замд” Монгол-Германы хамтарсан баримтат кино. Зураглаач.
- 2005 онд “Сэргээш-3” хошин кино мюзикл. Зураглаач. Эвлүүлэгч.
- 2005 онд “Усны үнэр” уран сайхны кино. Зохиолч, найруулагч, Зураглаач.
- 2006 онд “Ийм нэгэн дурлал” уран сайхны кино. Зураглаач.
- 2007 онд “Надтай гэрлээч” уран сайхны кино. Зураглаач.
- 2008 онд “Үхэж үл болно- Чингис хаан” уран сайхны киноны 1-р найруулагч.
- 2011 онд “Учиртай гурав” уран сайхны кино. Найруулагч.
- 2012 онд “Аравт” БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтарсан уран сайхны кино. Найруулагч. Продюссер (англи, франц, герман хэлээр орчуулагдсан)
- 2016 онд “Хайрын клуб” уран сайхны кино. Зөвлөх найруулагч.
- 2017 онд “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино. Зохиолч, найруулагч, продюссерээр тус тус ажилласан.
Д.Золбаяр нь 20 гаруй уран сайхны киноны найруулагч, зохиолч, Зураглаач, продюссероор ажилласан.
Ном зохиол
[засварлах | кодоор засварлах]- 2006 онд “Шоу бизнесийн хаан КИНО” номын зохиогч
- 2008 онд “Үхэж үл болно Чингис хаан-Түүхэн кино, кино түүх” номын редактор
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 2005 онд “Усны үнэр” кино зохиолоор “Шинэ алхам” кино зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн.
- 2013 онд “Аcademy awards 2013” наадмын “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино” шагналыг хүртсэн.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2007 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр шагнуулсан.