Доржийн Найдан
Доржийн Найдан (1917 оны 7 сарын 13-нд Ховд аймгийн Дарви суманд төрж, 1990 онд нас барсан) нь Монгол улсын гавьяат жүжигчин цолыг 1954 оны 9 сарын 14-нд хүртсэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1939 оноос Ардын цэргийн албанд мордож Сүхбаатар аймгийн Дарьганга суманд байрлах 20-р морьт дивизэд алба хааж байгаад 1941 оноос Армийн клубт орж дуучин, жүжигчин болсон байна.
1944 онд халагдаад Ховд аймгийн Хайрхан сумын бага сургуульд багш, 1945 оноос Ховд аймгийн клубт (хожим нь ХДТ болсон) жүжигчинээр орж олон жүжигт тогложээ.
1954 онд Ховд аймгийн соёл урлагийн арав хоног Улаанбаатар хотод зохиогдоход "Гавьяат жүжигчин" хэмээх эрхэм цолыг хүртжээ.
1968 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж "Хүргэн хүү" кино хийгдэж эхэлсэн байна. Жамц баяны дүрд Найдан гуайг Ховдын театраас найруулагч Д.Жигжид гуай дуудан ирүүлж тоглуулсан нь түүнийг кино урлагтай холбож өгсөн юм. 1969 оноос УДТ, “Монгол кино” үйлдвэр, ахмад дайчдын “Дайчин алдар” чуулгад ажиллаж байгаад 1978 онд өндөр насны тэтгэвэртээ гарчээ.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Кино
[засварлах | кодоор засварлах]- Хүргэн хүү -1970 он- Жамц баян
- Хөдөөгийн баясгалан -1974 он- Ширнэн өвгөн
- Их замын тоос - -1985 он-сахиул Балдан
- "Их замын эхэнд"-1978 он- Цогт билэгт гүн
- "Хатанбаатар" -1981 он -Цэрэн өвгөн
- "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" -1981 он-өвгөн Гарьд
Жүжиг
[засварлах | кодоор засварлах]- Далан худалч - Жалбуу
- Ялалтын жигүүр - Лэгцэг
- Шинэ байшин - Агваан
- Наянчулууны ой - Гончиг