Хөдөөгийн баясгалан
«Хөдөөгийн баясгалан»—1974 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн уран сайхны кино. Зохиолч Г.Бат-Очир, найруулагч Дэжидийн Жигжид.
Гол дүр:
Болд: Батзанын Батзаяа
Ширнэн: Доржийн Найдан
Рагчаа: Банзарын Дамчаа
Должин: Батлувсангийн Энхтуяа
Оюун: Дашийн Чулуунцэцэг
Борхуу : Батсухийн Сэлэнгэ
Тоо буртгэгч: Дашийн Цээнямбуу
Худалдагч: Должингийн Довдон
Гунгаа :Содномын Нарангэрэл
Энэ гол дүрд Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг гавьяат жүжигчин Батзанын Батзаяа 16 насандаа анх тоглож, ард түмнийхээ сэтгэлд тэр л хүүгийн дүрээр хоногшин үлдсэн.
Тэрээр анх арван жилийн сургуулиа төгсөөд, Улсын багшийн их сургуулийн кино драмын ангид элсэхээр шалгалт өгсөн байна. Тэр үеэр найруулагч Д.Жигжид түүнийг олж харсан гэдэг. Удалгүй "Хөдөөгийн баясгалан" уран сайхны киноны пробонд орж, тэнцээд Архустай, Жанчивлан зуслан орчимд зураг авалтад орж байжээ.
Киноны агуулга
[засварлах | кодоор засварлах]Киноны гол баатар Болд хүү илгээлтээр сайн малчин Ширнэнгийнд ажиллах болж байгаагаар киноны уйл явдал эхэлнэ. Хашир малчин хот газрын ажил мэдэхгүй хүүг малын дөргуй хуухэд гэж ихэд голдог байв. Харин тэр хүүгийн юмыг сурч мэдэхийг эрмэлздэг, ажилч хичээнгүйг нь мэдсэнээс хойш төрсөн хүүхэд шигээ хайрлана. Ингэснээр ажил амьдралын өргөн их мэдлэг, хүнлэг сэтгэлийн үнэ цэнийг хэрхэн мэдэрч байгаа тухай өгүүлжээ.