Дэжидийн Жигжид
Дэжидийн Жигжид | |
---|---|
Төр. он | 1919 он |
Тө. газар | Монгол улсын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум |
Нас бар. |
1989 оны 7 сарын 23 (70 насалсан) |
Үндэстэн | Монгол үндэстэн |
Иргэн |
![]() |
Ажил | найруулагч |
Хүүхэд | Ж.Биндэр |
Дэжидийн Жигжид - БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин, УГЗ XX зууны манлай найруулагч.
Намтар[засварлах | edit source]
1931-1937 онд бага сургууль, Багшийн сургуульд суралцжээ.
“Монгол кино үйлдвэрт” 1937 онд орж зөвлөлтийн мэргэжилтэн С.В.Гусев, А.А.Лебедев нарыг дагалдаж зураглаачийн мэргэжилд суралцаж, уг үйлдвэрт зураглаач, найруулагчаар нас бартлаа тасралтгүй ажиллан, үндэсний кино урлагийн гал голомтыг үүсгэлцэж, авьяас билгээ энэ урлагт зориулсан байна.
Анх Б.Дэмбэрэлийн хамт “Морин цэрэг-танкист”, “Цогт тайж”, Д.Ганжуур, Б.Дэмбэрэл нартай “Шинэ жил”, “Гэм нь урдаа”, “Манай аялгуу”, өөрөө дангаараа “Сэрэлт” зэрэг уран сайхны киноны зургийг авчээ. Мөн “Ардын элч”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үер”, “Өглөө”, “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Хөх ногооны униар”, “Ард Аюуш” гэхчилэн уран сайхны олон киног найруулсан байна. Үргэлж шинийг санаачлагч, эрэлхийлэгч, түүх хувьсгалын сэдэвтэй кино бүтээхдээ илүү чадамгай уран бүтээлч байжээ.
Гавьяа шагнал[засварлах | edit source]
- БНМАУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн - /1945-11-28. №109/
- БНМАУ-ын Төрийн шагнал - /1969/ “Ардын элч”, “Үер”, “Өглөө” киног найруулсан учир
- БНМАУ-ын Ардын Жүжигчин - /1985-12-23. №255/
- Сүхбаатарын одон 2 удаа болон бусад медалиудаар шагнагджээ.
Баримт[засварлах | edit source]
Хүү Ж.Биндэр нь кино найруулагч.