Jump to content

Дорнод Казахстан муж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дорнод Казахстан мужийн газрын зураг

Дорнод Казахстан муж (казах. Шығыс Қазақстан облысы / Şyğys Qazaqstan oblysy, англи. East Kazakhstan Province) — Бүгд Найрамдах Казахстан Улсын зүүн хэсэгт Орос болон Хятадтай хил залгадаг муж. Захиргааны төв нь Өскемен (өмнө Усть-Каменогорск) хот.

Энэ муж нь Баруун талаараа Казахстаны Абай мужтай, зүүн урдуураа Хятадын өөртөө засах Шинжаан оронтой, зүүн хойгуураа Оросын Алтайн хязгаартай хил залгадаг байна. Монгол Улстай хил залгадаггүй ч газар зүйн хувьд хамгийн ойр байрладаг Казахстаны муж юм.

Казахстаны нийт усны нөөцийн 40 гаруй хувь нь Дорнод Казахстан мужийн нутагт төвлөрдөг байна.

Мужийн засаг захиргааны байдал

Хамгийн том гол мөрөн:- Эрчис, Бухтарма, Курчум, Калжыр, Нарым, Уба, Улба юм. Бүс нутгийн гол усны судас бол Бухтарма, Усть-Каменогорск гэсэн 2 усан цахилгаан станц байрладаг Эрчис мөрөн юм.

Засаг захиргааны хуваарилалт

[засварлах | кодоор засварлах]

2022 оны 6-р сараас хойшхи мужийн засаг захиргаа 11 дүүрэгтэй болсон.

  1. Алтай (Зыряновский) — төв нь Алтай (Зыряновск) хот
  2. Глубоковский — төв Глубокое тосгон
  3. Зайсан — төв Зайсан хот
  4. Катон-Карагай — төв Катон-Карагай тосгон
  5. Курчум — төв Курчум тосгон
  6. Маркаколь - төв Маркаколь тосгон
  7. Самар — төв Самарск тосгон
  8. Тарбагатай — төв Акжар тосгон
  9. Улан — төв Касыма Кайсенова (Молодёжный) тосгон
  10. Улькен Нарын — төв Улькен Нарын (Большенарымское) тосгон
  11. Шемонаих — төв Шемонаиха хот.

Дорнод Казахстан мужийн хүн ам 2021 оны байдлаар 717 мянган байжээ.

Мужийн 1989-2019 оны хүн амд үндэстнүүдийн эзлэх тоо
1989,

хүн.

% 1999 ,

хүн.

% 2009 ,

хүн.

% 2019,

хүн.

%
нийт 1767225 100,00% 1531024 100,00% 1396593 100,00% 1378527 100,00%
Казах 687879 38,92% 743098 48,54% 781732 55,97% 834784 60,56%
Орос 914424 51,74% 694705 45,38% 561183 40,18% 496557 36,02%
Татар 27982 1,58% 24506 1,60% 17789 1,27% 16256 1,18%
Герман 66924 3,79% 32141 2,10% 14030 1,00% 12887 0,93%
Украин 35702 2,02% 15969 1,04% 7078 0,51% 3816 0,28%

Мужийн үе үеийн удирдлага буюу "Аким"

[засварлах | кодоор засварлах]
  1. Бектемисов, Амангельды Иманакышевич (1992 — 1994)
  2. Лавриненко, Юрий Иванович (1994 —1995)
  3. Десятник, Леонид Васильевич (1995 — 1996)
  4. Нагманов, Кажмурат Ибраевич (1996—1997)
  5. Метте, Виталий Леонидович (1997 — 2003)
  6. Абайдильдин, Талгатбек Жамшитович (2003 — 2004)
  7. Храпунов, Виктор Вячеславович (2004 — 2007)
  8. Карибжанов, Жаныбек Салимович (2007 —2008)
  9. Бергенев, Адылгазы Садвокасович (2008 — 2009)
  10. Сапарбаев, Бердыбек Машбекович (2009 —2014)
  11. Ахметов, Даниал Кенжетаевич (2014 — 2023)
  12. Кошербаев, Ермек Беделбаевич (2023 оны 6 сараас -)