Дуламжавын Төмөрбаатар
Харагдац
Дуламжавын Төмөрбаатар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1999 | АХ-ын 78 жилийн ойн баяр наадамд улсын арслан Ж.Хайдаваар дөрөв, дархан аварга Х.Баянмөнхөөр тав давж
" Монгол улсын начин " цолыг хүртсэн. |
512 |
Цэргийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1982 | Бүх цэргийн баяр наадамд зургаа даван үзүүрлэж " Цэргийн заан " цол хүртсэн. | 128 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1984 | Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Ваанчигаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. | 128 |
| 1989 | Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, улсын начин Д.Багахүүд өвдөг шороодон үзүүрлэсэн. | 128 |
| 1993 | Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан О.Мөнхбаатарт өвдөг шороодон үзүүрлэсэн. | 128 |
| 1994 | Өмнөговь аймгийн баяр наадамд улсын начин Д.Багахүүгээр долоо даван түрүүлсэн. | 128 |
| 1996 | Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Баттулгаар долоо даван түрүүлсэн. | 128 |
| 1997 | Өмнөговь аймгийн баяр наадамд улсын начин Д.Багахүүгээр долоо даван түрүүлсэн. | 128 |