Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага
Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага (англи. United Nations World Tourism Organization; UNWTO; франц. Organisation Mondiale du Tourisme; OMT; испани. Organización Mundial del Turismo; OMT) —НҮБ-ын системийн загийн газар хоорондын байгууллага. Тус байгууллага нь гишүүн 158 улс, 6 тусгай бүс нутаг бөгөөд 500 гаруй байгууллагуудыг төлөөллийг нэгтгэдэг байна.
НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага нь 1975 оны 1-р сарын 2-нд хүчин төгөлдөр болсон өөрийн Дүрэм болон түүнийг дагалдах Санхүүгийн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, тогтвортой, хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх үүрэг хүлээдэг юм. Аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч олон улсын байгууллага мөн.
Төв байр нь Мадрид хотод байрладаг. Ерөнхий нарийн бичгийн дарга - Зураб Пололикашвили (Гүрж).
НҮБ-ын ДАЖБ-ын удирдах дээд байгууллага нь хоёр жил тутамд хуралддаг Ерөнхий Ассамблей юм. Гүйцэтгэх Зөвлөл нь НҮБ-ын ДАЖБ-ын удирдах байгууллага бөгөөд Ассамблейгаас сонгогдсон бүрэн эрхт гишүүдээс бүрддэг байна. Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Зөвлөлийн гишүүдийн тал хувь нь хоёр жил тутамд солигдон сонгогддог. Испани улс НҮБ-ын ДАЖБ-ын төв байдаг зохион байгуулагч орны хувьд Гүйцэтгэх Зөвлөлд нэг байнгын суудалтай байдаг юм.