Дэни Дидро


Дэни Дидро́ (франц. Denis Diderot; 1713 оны 10--р сарын 5-нд Францын Шампань мужийн Лангр хотод төрсөн—1784 оны 7-р сарын 31-нд Парист нас барсан) — францын зохиолч, гэгээрлийн гүн ухаантан, жүжгийн зохиолч, 1751 онд алдартай «Нэвтэрхий толь буюу Шинжлэх ухаан, соёл урлаг, гар урлалын тайлбар толь бичиг» (франц. Encyclopédie, ou Dictionnaire raisonné des sciences, des arts et des métiers) нэвтэрхий толь бичгийг 25 жилийн турш зохион байгуулж ерөнхий редактораар ажиллаж олонхи өгүүллэгийг бичсэн юм.
Вольтер, Жан Жак Руссо, Шарль Монтескье, д'Аламбер болон бусад нэвтэрхий толь бичиг бүтээгчдийн хамт Дидро Францын агуу хувьсгалын оюун санааны суурийг тавьсан Гэгээрлийн эрин үеийн үзэл санааг бүтээгч байв.
Уран бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]1757 онд түүний анхны жүжгийн зохиол болох «Бутач хүү» (франц. Un fils naturel), дараа жил нь 1758 онд «Гэр бүлийн тэргүүн» (франц. Père de famille). Хоёр бүтээлийн гарчигаас харахад түүний гэр бүлийн харилцаан дээр суурилсан байсныг харуулж байна. Эхнийхд нь Дидро хууль бус хүүхдүүдийн эрхийг хамгаалсан бол хоёр дахь нь хүү нь эцгийнхээ биш, харин өөрийн зүрх сэтгэлээр эхнэрээ сонгох эрхийг хамгаалсан байна. Эдгээр жүжгүүдийг дагалдан гарсан маргаануудаар Дидро шинэ төрлийн жүжгийн урлагийг бий болгосон юм.
Дидро өргөн хүрээтэй, цогц боловсролтой, философи, байгалийн ухаан, нийгмийн ухаан, уран зохиол, уран зураг, театр гэх мэт чиглэлээр гүнзгий мэдлэгтэй байв. Энэ нь түүнд нэвтэрхий толь бичгийн зохион байгуулагч, ерөнхий редактор болох боломжийг олгосон бөгөөд эхний боть нь 1751 онд хэвлэгдэж, 29 жилийн турш завсарлагатайгаар хэвлэгдэж байжээ.