Jump to content

Дүүжин гүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дүүжин гүүр

Дүүжин гүүр гэдэг нь үндсэн тулгуур бүтэц нь уян хатан элементүүдээр (кабель, олс, гинж болон бусад) дүүлжилж хийгдсэн бөгөөд явах зам нь хөндий байдаг гүүр юм. Энэ төрлийн гүүрний орчин үеийн анхны жишээ болох загваруудыг 1800-аад оны эхээр барьж эхэлсэн юм.

Дүүжин гүүрийг завсрын олон тулгуур суурилуулах боломжгүй эсвэл аюултай үед (жишээлбэл, усан онгоцоор зорчих газруудад) хамгийн ихээр ашигладаг. Энэ төрлийн гүүрнүүд нь маш сайхан харагддаг, хамгийн алдартай жишээнүүдийн нэг бол Сан-Францискогийн булангийн үүдэнд байрладаг Алтан хаалганы гүүр юм.

Дэлхийн хамгийн урт дүүжин гүүрнүүд

[засварлах | кодоор засварлах]
Акаси-Кайкё гүүр, Япон

Гүүрний уртаар дараалал: /1000м дээш урттай гүүрнүүд /

  1. Чанаккале гүүр,Турк. 2023 м урт, 2022 онд барьсан.
  2. Акаши-Кайкё гүүр, Япон. 1991 м урт, 1998 онд барьсан.
  3. Сихоумэнь гүүр, Хятад. 1650 м урт, 2009 онд барьсан.
  4. Том Бельт гүүр, Дани. 1624 м урт, 1998 онд барьсан.
  5. Ли Сунсин гүүр, БНСУ. 1545 м урт, 2012 онд барьсан.
  6. Жуньян гүүр, Хятад. 1490 м урт, 2005 онд барьсан
  7. Хамбер гүүр, Англи. 1410 м урт, 1981 онд барьсан (1981-1998 онд хамгийн урт байсан).
    Чанаккале гүүр,Турк.
  8. Султан Селимын гүүр, Түрк. 1408 м урт, 2016 онд барьсан (хамгийн өргөн гүүр гэж тооцогддог).
  9. Цянъинь гүүр, Хятад, р. Янцзы гол. 1385 м урт, 1997 онд барьсан.
  10. Цин Ма гүүр, Хонконг. 1377 м урт, 1997 онд барьсан (төмөр зам болон метроны замтай).
  11. Верразано гүүр, АНУ. 1298 м урт, 1964 онд барьсан (1964 -1981 хамгийн том байсан).
  12. Алтан хаалаган гүүр, АНУ. 1280 м урт, 1937 онд барьсан (1937-1964 онд хамгийн урт байсан).
  13. Хёгакустенбрун гүүр, Швед. 1210 м урт, 1997 онд барьсан.
  14. Макинак гүүр, АНУ. 1158 м урт, 1958 онд барьсан.
  15. Минами Бисан-Сето гүүр, Япон. 1118 м урт, 1988 барьсан.
  16. Султан Мехмед Фатихын гүүр, Түрк. 1090 м урт, 1988 онд барьсан.
  17. Босфорын гүүр, Түрк. 1074 м урт, 1973 онд барьсан.
  18. Жорж Вашингтоны гүүр, АНУ. 1067 м урт, 1931 онд барьсан (1931-1937 хамгийн урт байсан).
  19. Курусима-3 гүүр, Япон. 1030 м урт, 1999 онд барьсан.
  20. Курусима-2 гүүр, Япон. 1020 м урт, 1999.онд барьсан
  21. 4-р сарын 25-ны нэрэмжит гүүр, Португал. 1013 м урт, 1966 онд барьсан.