Jump to content

Елена Исинбаева

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Елена Исинбаева

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Орос
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЕлена Гажиевна Исинбаева
Төрсөн огноо (1982-06-03) 6 сарын 3, 1982 (44 настай)
Төрсөн газарЗХУ, Волгоград
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Афин 2004 Тулгууртай харайлт
Алтан медаль – нэгдүгээр байр Бээжин 2008 Тулгууртай харайлт
Хүрэл медаль – гуравдугаар байр Лондон 2012 Тулгууртай харайлт
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Парис 2003 Тулгууртай харайлт
Алтан медаль – нэгдүгээр байр Хельсинки 2005 Тулгууртай харайлт
Алтан медаль – нэгдүгээр байр Оосака 2007 Тулгууртай харайлт
Алтан медаль – нэгдүгээр байр Москва 2013 Тулгууртай харайлт
Танхимын дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байрБирмингем 2003Тулгууртай харайлт
Алтан медаль – нэгдүгээр байрБудапешт 2004Тулгууртай харайлт
Алтан медаль – нэгдүгээр байрМосква 2006Тулгууртай харайлт
Алтан медаль – нэгдүгээр байрВаленси 2008Тулгууртай харайлт
Алтан медаль – нэгдүгээр байрИстанбул 2012Тулгууртай харайлт
Европын АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрГётеборг 2006Тулгууртай харайлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байрМюнхен 2002Тулгууртай харайлт
Танхимын Европын АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрМадрид 2005Тулгууртай харайлт

Елена Гажиевна Исинбаева (Орос: Елена Гаджиевна Исинбаева, 1982 оны 6 сарын 3-нд төрсөн) нь Оросын Холбооны Улсын тулгууртай харайлтын тамирчин юм. Тэрээр олимпын хошой аварга (2004, 2008) бөгөөд ОУХАХ-ны 2004, 2005, 2008 оны дэлхийн шилдэг эмэгтэй хөнгөн атлетикч, Лоуреусын 2007, 2009 оны дэлхийн шилдэг эмэгтэй тамирчны өргөмжлөлтэй.

2005 оны 7 сарын 22-нд Исинбаева тулгууртай харайлтын төрлөөр 5 метрийн хязгаарыг давсан анхны бөгөөд одоогоор цорын ганц эмэгтэй тамирчин болсон юм.

Исинбаева томоохон тэмцээнүүдээс 10 удаа (Олимп, Дэлхийн АШТ, Танхимын ДАШТ, Европын АШТ, Танхимын Европын АШТ) алтан медаль хүртээд байна.

Тэрээр 2009 оны 8 сарын 28-нд Цюрих хотноо задгай талбайд 5.06 м, 2009 оны 2 сарын 15-нд Донецк хотноо танхимд 5.00 м дээгүүр давсан амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Исинбаева нийтдээ 28 удаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

 Commons: Елена Исинбаева – Викимедиа зураг, бичлэг, дууны сан