Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (англ. IAAF World Championships in Athletics) нь сондгой тоотой жилүүдэд зохиогддог, хөнгөн атлетикийн дэлхийн хамгийн том тэмцээн юм.
1980 оны Москвагийн олимпийг барууны орнууд бойкотлосноос үүдээд ийм тэмцээн явуулахаар болж, анхных нь 1983 онд Хельсинкид болжээ. Эхэндээ 4 жил тутам зохиогддог байсан тус тэмцээн 1991 онд Токиод болсноос хойш 2 жил тутам явагддаг болсон.
Тэмцээнүүд[засварлах | edit source]
※Огноог орон нутгийн цагаар тэмдэглэв
Оролцох эрхийн норматив[засварлах | edit source]
Тус тэмцээний төрөл тус бүрт A ба B хоёр янзын норматив буюу болзол тогтоодог.
A болзлыг хангасан 3 хүртэлх тамирчнаа нэг улс тэмцээнд оролцуулах эрхтэй (Марафон бол 5). Харин A болзлыг хангасан тамирчин нэг ч байхгүй бол B болзлыг хангасан 1 тамирчин оролцож болно.
Мөн зохион байгуулагч орны хувьд болзол хангасан тамирчин байхгүй байсан ч бүх төрөлд тамирчнаа оролцуулах эрхтэйгээс гадна A болзлыг 1-2 тамирчин биелүүлсэн байсан ч B болзлыг биелүүлсэн 1 тамирчин тэмцээнд оролцох эрхтэй.
Монгол улс ба хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн[засварлах | edit source]
Хөнгөн атлетикийн бусад томоохон тэмцээнүүд[засварлах | edit source]
Цахим холбоос[засварлах | edit source]
