Есүс Христийн Жинхэнэ Сүм

Есүс Христийн Жинхэнэ Сүм бол 1917 онд БНХАУ-ын Бээжин хотод байгуулагдсан биеэ даасан сүм юм. Өнөөдөр тус сүм нь 6 тивийн 8 орны 48 улсад ойролцоогоор 2.5 сая гишүүнтэй болсон байна. Энэхүү сүм нь 12 дугаар зууны эхээр үндэслэгдсэн Христийн шашны Пентекостал бүлгэмд харьяалагддаг юм. Мөн тус сүм нь 1949 онд Хятадын засгийн эрхийг Коммунистууд авахаас өмнө оршиж байсан уугуул 3 сүмийн нэг юм. Түүний зорилго нь Исүс Христийг 2 дахь удаагаа эргэн залрахаас өмнө бүх үндэстэнд бурханы номлолыг хүргэхэд оршино.

Сүмийн арван номлол[засварлах | кодоор засварлах]

Ариун сүнс[засварлах | кодоор засварлах]

"Олон хэлийн амьтдын хүүрнэхийг үзвээс Ариун Сүнсийг хүлээн зөвшөөрөх нь Тэнгэрийн Вант Улсыг өвлөн авах ганц баталгаа бөлгөө."

Усан баптизм[засварлах | кодоор засварлах]

"Усан баптизм нь хүн нүглээсээ салж шинэчлэгдэж буйг бэлгэдсэн ёслол бөлгөө. Баптизмыг гол мөрөн, булаг шанд, тэнгис далай гэх мэт байгалийн амьд уснаа Эзэн Иисус Христосын нэрийн өмнөөс гүйцэтгэмой. Баптизм хийлгэж байгаа хүмүүн болбоос бүтэн биеэрээ усан дотор тэргүүнээ бөхийлгэж нүүрээ алтан дэлхий рүү хандуулсан байдалтай байх учиртай."

Хөл угаах ёслол[засварлах | кодоор засварлах]

"Хөл угаах ёслол нь хүнийг Эзэн Иисустэй хамт байх боломж олгодог. Мөн энэ нь хүнийг зөөлөн, ариун, хүлцэнгүй, нигүүлсэнгүй бөгөөд тусч байхыг үргэлж сануулж байдаг. Усан баптизм хийлгэсэн хүн бүр Эзэн Иисусын нэрийн өмнөөс хөлөө угаах хэрэгтэй. Боломжтой бол бие биенийхээ хөлийг угааж болно."

Ариун нэгдэл[засварлах | кодоор засварлах]

"Ариун нэгдэл нь Эзэн Есүс Христын үхлийг тэмдэглэсэн бэлэг дэмбэрэл юм. Энэ нь Сүүлчийн Өдөрт өргөгдөж үүрд амьдрахын тулд бидний ЭЗЭНий бие болон цусыг хуваалцан Түүнтэй нэгдэлд байх боломжийг олгодог юм. Энэ бэлэг дэибэрэлийг аль болохоор олон удаа явуулдаг. Зөвхөн нэг л эсгээгүй талх ба усан үзмийн шүүсийг хэрэглэдэг."

Саббатын өдөр[засварлах | кодоор засварлах]

"Саббатын өдөр буюу долоо хоногийн 7 дахь өдөр (Бямба гариг) нь Бурханы өршөөн ариутгасан Ариун өдөр. Энэ нь Бурханы бүтээл ба авралыг тэмдэглэж, дараачийн амьдрал дахь үүрдийн амралтын найдварт Бурханы ивээл дор тэмдэглэгддэг."

Есүс Христ[засварлах | кодоор засварлах]

"Есүс нь нүгэлт хүмүүсийг аврал ивээлдээ авахын тулд загалмайд цовдлуулж нас барснаас хойш 3 хоногийн дараа эргэн амь орж, тэнгэрт илгээгдсэн хүн төрөлхтний цорын ганц аврагч, Тэнгэр Газрын эзэн, цорын ганц үнэн бурхан юм."

Библи[засварлах | кодоор засварлах]

"Шинэ гэрээ" нь бурханы онгодоор бичигдэж, үг дуугүй дагаж мөрдөх үнэн мөнийг батлах цорын ганц бурханы ном бөгөөд шүтлэг хийх үндэс нь болдог."

Аврал[засварлах | кодоор засварлах]

"Авралыг найдварын замаар Бурханы энэрэлээс авдаг. Христосын шашинтнууд гэгээрэлийг олж авах, Бурханыг хүндлэх, хүн ардыг хайрлахын тулд Ариун Сүнсэнд найдах хэрэгтэй."

Бидний Эзэн Есүс Христ[засварлах | кодоор засварлах]

"Бидний Эзэн Есүс Христ "дараачийн бороо"-гийн үеэр Ариун Сүнсийн замаар бүтээсэн Үнэн Есүсийн Сүм нь Есүсийн шавь нарын үеийн сүмийг сэргээсэн сүм мөн."

Дэлхийн төгсгөл ирэхэд[засварлах | кодоор засварлах]

"Дэлхийн төгсгөл ирэхэд, Эзэн Есүс нь түр бууж ирэн, олон иргэдийг шүүж, ёс журамтай хүнд мөнхийн амьдрал олгож, ёс журамгүй нүгэлт хүнд насан туршийн шийтгэл онооно гэж итгэж байна."