Jump to content

Ес дэх давлагаа (уран зураг)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Ес дэх давлагаа"

"Ес дэх давалгаа" нь Оросын далайн зураач Иван Айвазовскийн 1850 онд зурсан бүтээл мөн хамгийн алдартай зургуудын нэг бөгөөд Санкт-Петербург дахь Оросын музейд хадгалагдаж байна.

Зураач маш хүчтэй шөнийн шуурганы дараах далайг, хөлөг онгоц нь сүйрсэн хүмүүсийг дүрсэлжээ. Нарны туяа асар том давалгаануудыг гэрэлтүүлнэ. Тэдгээрийн хамгийн том болох ес дэх давалгаа нь хөлөг онгоцны тулгуур шонгийн хэлтэрхий дээр зугтахыг оролдож буй хүмүүс дээр унахад бэлэн байна.

Хэдийгээр хөлөг онгоц нь сүйрсэн ч уг хөлгөөс эвдэрхий тулгуур багана үлдэж түүн дээрх амьд гарсан хөлгийн хүмүүсийн байгалийн хүчинтэй үргэлжлүүлэн тэмцсээр байгааг харуулжээ. Зургийн дулаан өнгө нь далайг тийм ч ширүүн биш болгож, хүмүүсийг аврах болно гэсэн итгэл найдварыг үзэгчдэд төрүүлдэг байна.

Зургийн хэмжээ 221х332 см. Тулгуур баганын доод талд гарын үсэг, огноо: Айвазовский 1850; Оросын музей уг зургийг 1897 онд Эрмитажаас хүлээн авсан.

1857 онд зохиолч уг зургийн бяцхан зургийг (зохиогчийн хуулбар) зуржээ. Бяцхан хэмжээ: 28х42.2 см, Алтайн хязгаарын Улсын урлагийн музейд хадгалагдаж байна.