Jump to content

Ефим Зельманов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ефим Зельманов

Ефим Зельманов (орос. Ефи́м Исаа́кович Зе́льманов, 1955 оны 9-р сарын 7-нд ЗХУ-ын Хабаровск хотод төрсөн) —орос гаралтай америкийн математикч, 1994 оны Фильдсийн шагналтан, ассоциатив бус алгебр, бүлгийн онолын комбинаторын асуудлуудын чиглэлээр, ялангуяа Бернсайдын таамаглалыг нотолсон гэдгээрээ алдартай.

Е.Зелманов 1977 онд ЗХУ-ын Новосибирскийн их сургуулийн механик-математикийн факультетийг төгсөж, аспирантурт элсэн орсон. 1980-1987 онд тэрээр С.Соболевын нэрэмжит Новосибирскийн Математикийн хүрээлэнд (1980 оноос бага эрдэм шинжилгээний ажилтан, 1985 оноос ахлах эрдэм шинжилгээний ажилтан, 1986 оноос тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан) ажилласан.

1980-аад онд тэрээр сулруулсан Бернсайдын таамаглалыг баталж Фильдсийн медал хүртсэн юм. 1985 онд тэрээр "Жорданы алгебр ба зэрэглэлтэй Ли алгебр" сэдвээр Ленинградын Их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Ефим Зельманов ЗХУ-д диссертацаа хамгаалсны дараа ч хавчигдаж байсан тул 1987 онд АНУ руу цагаачилсан байна. 1990 онд Висконсины их сургуульд профессор, 1994-1995 онд Чикагогийн их сургуульд ажилласан. 2000-аад оноос хойш Сан Диего дахь Калифорнийн их сургууль, Өмнөд Солонгосын ахисан түвшний судалгааны хүрээлэнд профессороор ажиллаж байна.

2016 онд тэрээр Линкольны их сургуульд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

2024 оны 10-р сарын 8-нд нэрт математикч, Филдсийн шагналт, профессор Ефим Исаакович Зельмановт “МУИС-ийн Хүндэт доктор” цол олгох ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа Монгол Улсын Их сургуулийн Эрдмийн их танхимд болсон.