Жадамбын Бат-Эрдэнэ
Жадамбын Бат-Эрдэнэ | |
![]() | |
---|---|
2017 – 2018 | |
Өмнөх | Дангаагийн Ганбат |
Дараах | Янгүгийн Содбаатар |
Овог нэр | Жадамбын Бат-Эрдэнэ |
Төрсөн | |
Улс | ![]() |
Нам эвсэл | Монгол Ардын Нам |
Жадамбын Бат-Эрдэнэ (1965 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн) - Монгол Улсын улс төрч, Зам тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Боловсрол
[засварлах | кодоор засварлах]1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль дүүргэсэн.
1983-1984 онд Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль төгссөн.
1984-1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль төгссөн.
1998 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]1990-1992 онд ОХУ-ын Өмнөд Сахалинск хотын "Рыпкооп" улсын үйлдвэрийн газар, менежер,
1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал,
2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга,
2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2008-2012 онд "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Булган аймгаас сонгогдсон,
2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд,
2019 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга,
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.
2024 оны 2-р сард УИХ-ын "Ногоон автобус"-ны хэргийг шалгах түр хорооны даргаар томилогдсон.