Жалцангомбоцэдэн
Харагдац
Сартуул Сэцэн жүн ван Жалцангомбоцэдэн Насанбуянжаргалын дараа түүний хүү Жалцангомбоцэдэн 1902-1923 онуудад хорин нэгэн жил хошууг удирдахын зэрэгцээ 1913-1919 онуудад Засагт хан аймгийн чуулган даргын албыг давхар хашиж, Ховд, Улиастайн анхны монгол амбан захирагч.
1911 онд Олноо Өргөгдсөн Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус хошууны засаг Жалцангомбоцэдэн идэвхийлэн зүтгэсэн бөгөөд Жавзандамба хутагт Богд хаанаас түүнд үе улиран Сэцэн засаг цол, жүн вангийн хэргэм шагнасан тул үүнээс хойш тус хошууг Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошуу хэмээн нэрийдэх болжээ. [1]