Жамбын Данзан

Жамбын Данзан
Төр. он 1909 он
Тө. газар Монгол улсын Улаанбаатар хот
Нас бар. 1988 оны 7 сарын 23
      (79 насалсан)
Үндэстэн Монгол үндэстэн
Иргэн Flag of Mongolia.svg Монгол
Ажил циркчин

Жамбын Данзан нь (1909 онд төрж, 1988 онд нас барсан) БНМАУ-ын Ардын Жүжигчин хүн. Олноо “Алиа Данзан” нэрээр алдаршсан юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ж.Данзан нь 1928-1940 онд Улаанбаатар хотын нэгдүгээр хорооны захиргаанд галч, зарлага, Монгол тээх, Дотоод явдлын яам, Хязгаарын цэргийн газарт жолоочоор ажиллажээ.

1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарахад, 1939 онд Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчин хүн байлаа. Иргэний болон цэргийн байгууллагад ажиллаж асан үеэс алиа хошин авьяас нь тодорч олноос “Марзан шовгор” нэр олсон билээ.

Ж.Данзан нь 1940 онд циркийн түр сургуульд суралцаад Улсын цирк байгуулагдахад анхны жүжигчнээр орж 40 гаруй жилийн хөдөлмөрөө циркийн урлагт зориулсан байна. Монголын циркийн урлагт алиалагчийн төрлийг үүсгэн бий болгож олон арван шог гараа, үзэгдэл, пантомимо (үггүй жүжиг) зохиож, оролцон тоглож, үзэгчдэд өндөр үнэлэгдэн “Алиа Данзан” алдар хүртсэн байна.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Ж.Данзан нь олон арван жүжиг, шог гараа, тоглолтын зохиолыг бичсэн зохиолч хүн байжээ. Түүний уран бүтээлээс дурдвал:

  • “Зуны шөнийн зүүд” циркчилсэн жүжиг
  • “Бүтэлгүй дарга” циркчилсэн жүжиг
  • “. . . . дарга” циркчилсэн жүжиг,
  • “Толь” нэг бүлэгт жүжиг
  • “Удган мод” нэг бүлэгт жүжиг
  • “Аав хүү хоёр” хошин шог гараа

“Дурдатгал ба зохиолууд” хэмээх ном нь Улаанбаатарт 1988 онд хэвлэгдсэн байна.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • “Алтан гадас” одон
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • “Бид ялав” медаль
  • Ардын хувьсгалын ойн хүндэт медаль
  • Засгийн газрын Хүндэт жуух бичиг
  • 1966 онд Ардын жүжигчин