Жанцангийн Дорлигжав
Appearance
Жанцангийн Дорлигжав нь Алтангадас одонт, Монголын нэрт жүжигчин хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Жанцангийн Дорлигжав 1943 оны 5 сарын 15-нд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төржээ.
- 1963 онд аймгийнхаа Соёлын ордонд жүжигчнээр орсон байна. Энэ хооронд олон жүжиг болон концертод оролцож туршлага хуримтлуулжээ.
- 1975 онд Улаанбаатар хотод ирж Улсын Драмын театрт жүжигчнээр орсон байна.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Найруулагч Д.Жигжид гуайн "Хүний төлөө" кинонд "Нударга Гэндэн" хэмээх жижигхэн дүрд тоглосон нь Дорлигжав гуайг кино урлагт орох үүд хаалгыг нээсэн юм.
- 1976 он "Хүний төлөө" нударга Гэндэн
- 1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" Лантуу
- 1979 он "Тууврын замд" Хэнчбиш
- 1982 он "Тэмцлийн оч" Лутаа
- 1982 он "Ингэх гээд байсан юм" жолооч
- 1984 он "Ард Аюуш" хүрднээс хүүхэд олдог эр
- 1985 он "Мөнгөн буйл" Гочоо заан
- 1985 он "Галын урсгал" Нударга Ориг
- 1986 он "Харуул занги" Цэрэнжав занги
- 1988 он "Мандухай цэцэн хатан" дархан
- 1992 он "Бэрсүүт жүрж" УСК
- 1992 on “Соёо” захирал
- 1992 он "Найрын ширээний ууц" Дорж
- 1993 on “Саятан”
- 1993 он "Жас өдөр"
- 1993 он "Монголын гурван өдөр" малчин
- 1994 он "Жирийн хүмүүс"
- 1994 он "Наймаачин" Дампил
дээрх кинонуудын гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Ж.Дорлигжавын төрсөн өдөр гэргий Д.Ичинхорлоогийн төрсөн өдөр давхар тохионо. Гэргий Д.Ичинхорлоотойгоо гэр бүл болж, 1968 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
- 1991 онд Алтан гадас одон