Жан Имоу

Жан Имоу нь ([ʈʂáŋ î.mǒu]; Орчин цагийн хятад хэл: 张艺谋; Уламжлалт хятад хэл: 張藝謀; 1951 оны 11 сарын 14-нд төрсөн) Хятадын кино найруулагч, продюсер, зохиолч, жүжигчин, зураглаач хүн. Хятадын кино уран бүтээлчдийн тав дахь үеийн уран бүтээлч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Жан Имоу нь 1951 онд Хятадын иргэний дайн дөнгөж дуусаж байх үеэр төржээ. Жан Имоугийн аав нь Чан Кайшигийн армийн офицер байсан бөгөөд авга ах, том ах нь ялагдлынхаа дараа Тайвань улс уруу дүрвэжээ.

1969 онд буюу тэр 18 насандаа таван сарын турш цусаа хандивлаж, мөнгө цуглуулснаар анхны камераа худалдан авч байсан гэдэг.

1978 онд Бээжингийн кино академи дахин нээгдэв. Энэ үеэр Жан Имоу Соёлын яаманд хувийн хүсэлт гаргасанд эрх баригчид хүлээн зөвшөөрч, Кино урлагийн тэнхимд элсүүлэв. Тэр 27 настайдаа анх их сургуулийн босго алхсан ч "Ирээдүйд хэн болохоо мэдэхгүй байсан" талаараа нэгэн ярилцлагадаа хэлж байжээ.

1982 оны Бээжингийн кино урлагийн сургуулийн төгсөгчид нь Хятадын кино уран бүтээлчдийн тав дахь үеийнхэн гэж нэрлэгдэх болсон юм.

Кино урлагийн ажил[засварлах | кодоор засварлах]

Жан Имоу олон шагнал, нэр хүндийг хүртэж байсан юм.

Оскарын шилдэг гадаад хэл дээрх кинонд нэр дэвшсэн гурван киног дурдвал:

  1. 1990 онд Жу Доу (Ju Dou) кино нь Шилдэг гадаад хэлээрх кино шагнал
  2. 1991 онд "Улаан дэнлүүг гэрэлтүүлэх нь" кино
  3. 2003 онд "Баатар" кино

Бусад шагнал:

  • Венецийн кино наадмын мөнгөн арслан, хоёр алтан арслангийн шагнал, кино найруулагчийн алдар;
  • Каннын кино наадмын Шүүгчдийн агуу шагнал,
  • Берлиний олон улсын кино наадмын Алтан баавгай, Мөнгөн баавгай их шүүгчийн шагнал, Экүмэник шүүгчдийн шагнал

1993 онд Жан Имоу нь Берлиний 43 дахь олон улсын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

1994 онд "Амьдрахуй", англи хэл: To Live; хятад хэл: 活着 киногоор Экүмэник шүүгчдийн шагнал хүртсэн юм.

2008 онд Жан Бээжингийн зуны олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг удирдан зохион байгуулсан нь олон улсын талархлыг хүлээсэн билээ.

2010 онд "Долоогонын модон дор", англи хэл: Under the Hawthorn Tree, хятад хэл: 山楂树 之 恋 кино нь Пүсанийн олон улсын XV Кино Наадмаар нээлтээ хийв.

2016 онд “Цагаан хэрэм”, англи хэл: The Great Wall; хятад хэл: 长城 кино нь Хятадад бүтээгдсэн хамгийн өндөр өртөгтэй буюу 150 сая ам.долларын өртгөөр бүтжээ.

Гадаас холбоос[засварлах | кодоор засварлах]